Заглавная страница Избранные статьи Случайная статья Познавательные статьи Новые добавления Обратная связь FAQ Написать работу КАТЕГОРИИ: АрхеологияБиология Генетика География Информатика История Логика Маркетинг Математика Менеджмент Механика Педагогика Религия Социология Технологии Физика Философия Финансы Химия Экология ТОП 10 на сайте Приготовление дезинфицирующих растворов различной концентрацииТехника нижней прямой подачи мяча. Франко-прусская война (причины и последствия) Организация работы процедурного кабинета Смысловое и механическое запоминание, их место и роль в усвоении знаний Коммуникативные барьеры и пути их преодоления Обработка изделий медицинского назначения многократного применения Образцы текста публицистического стиля Четыре типа изменения баланса Задачи с ответами для Всероссийской олимпиады по праву Мы поможем в написании ваших работ! ЗНАЕТЕ ЛИ ВЫ?
Влияние общества на человека
Приготовление дезинфицирующих растворов различной концентрации Практические работы по географии для 6 класса Организация работы процедурного кабинета Изменения в неживой природе осенью Уборка процедурного кабинета Сольфеджио. Все правила по сольфеджио Балочные системы. Определение реакций опор и моментов защемления |
Давс усны тэнцвэрийг хадгалахСодержание книги
Поиск на нашем сайте
Урт удаан хугацааны физик ачаалал, бэлтгэлийн үед шингэний дутагдал үүсэх ба энэ нь бие махбодийн давс усны тэнцвэрийг алдагдуулах хүчил-суурийн тэнцвэрийг алдагдуулж байдаг. Шингэн алдсанаас тамирчид тодорхой шинж тэмдэгүүд гарна.
Хамгийн өндөр ачааллын үед хөлс ялгаралт ихсэж 5-6 литр шингэн алддаг. Идэвхтэй огцом жин хасалт буюу 1-2 хоногийн дотор 3-4 кг хассан үед тэмцээний үед хөлс ялгаралт нь байхгүй болдог. Мөн энэ байдал өндөр уулын бүс халуун уур амьсгалтай нөхцөл танхимийн агааржуулалт байхгүй үед тохиолдоно. Ингэж жин хасах шингэн алдах нь аэроб ажлын чадлыг бууруулдаг. Бие махбод усгүйжих үед эрдэс давсны тэнцвэр алдах бөгөөд үүнээс үүдэлтэйгээр эсийн мэдрэлийн импульс дамжуулах чадвар болон хариу үйлдлийн хурд буурна. Эрдэс давсаа алдсанаас цусанд глюкоз чөлөөт тосны хүчил ихсэнэ. Энэ нь элгэнд гликогений боловсруулалтыг ихэсгэнэ. Цусанд глюкоз ихсэх бөгөөд элгэн дэх гликогений нөөц дуусдаг. Ийм учраас удаан хугацааны бэлтгэлийн үед шингэнийг заавал хэрэглэх ёстой. Сүүлийн үед шингэц сайтай нүүрс ус органик хүчил амин дэм, эрдэс давс, үл орлогдох аминхүчил, үл шингэх өөхний хүчилтэй төрөл бүрийн ундаа хэрэглэж байна. Спортын практикт глюкозын полимерүүдийг өргөн ашиглаж байна. Хүснэгт 35 Ус давсны солилцоог хангах
Глюкоз – эрдэс давстэй 8-10% уусмал нь шууд шингэдэг бөгөөд үйл ажиллагааны боломжийг ихэсгэдэг. Бие махбодийн физик ачааллын дараа 1кг-аас доош жин хасагдаж байвал бие махбод шингэний дутагдалд төдий хэмжээгээр орж байна гэдэгийг анхаарах хэрэгтэй. Шингэн алдалтын үеийн уух шингэний температур нь 8-130С байх бөгөөд ийм градустай шингэн амны хөндий дулаан зохицуулалтаар тохиромжтой байдалд хүргэж шингэн шимэгдэх хурдыг ихэсгэдэг. Ходоод гэдэсний замаар шингэн нь 800 мл/цаг хурдтайгаар шимэгддэг. Ер нь удаан хугацааны бэлтгэлийн үед шингэнийг заавал хэрэглэж байх нь зохимжтой.
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ АГЕНТЛАГААС БАТАЛСАН ДОПИНГИЙН АНГИЛАЛ (2009 он)
Тэмцээний үед ба тэмцээнээс гадуур хэрэглэхийг хориглосон эмийн бодисууд ба аргууд:
I. ХОРИОТОЙ БОДИСУУД
S1. Анаболикууд Бүх хугацаанд хориглосон. 1. Анаболик андрогеник стериодууд /ААS /
А. Экзоген гаралтай ААS:
-1-Андростендол /5α –андрост 1 энэ –3 β.17 β -диал/ -1- андростендионе /5α –андрост 1 энэ –3.17 -дионе/ боландиол /19 –норандростенедиол/ боланстерионе болденоне болдионе /андроста –1.4- диэне-3.17-дионе/ калустероне - Клостебол - Даназол (17- этихил 17 гидроксиандрост-4-оне /2,3-d/ изоксазол) дегидрохлорметилтестостероне /4 хлоро-17 β –гидроокси-17 α метиландроста –1.4- диен –3-оне/ дезооксиметилтестостероне /17 α –метил - 5 α –андрост –2-ен-17 β -ол/ дростанолоне этилэстренол /19-нор-17 α прегн-4-ен-17-ол/ флуоксиместероне формеболоне фуразабол /17 β -гидрокси-17 α –метил-5 α –андростано [2.3-с]-фуразон/ гестриноне
/4-гидрокситестостероне-4.17 β дигидроксиандрост –4-эн-3-оне/ - местанолоне - местеролоне - метенолоне - метандиеноне /17 β -гидрокси-17 α –метиландроста-1.4-диен-3-оне/ метандриол метастероне /2 α 17 α –диметил -5 α –андростане –3-оне-17 β -ол/
метилдинолон /17 β -гидрокси- 17 α –метилэстра-4.9-диен-3-они/ -метил-1- тестостерон /17 β -гидрокси- 17 α –метил-5 α андрост-1-ин-3-они/ метилнортестостерон /17 β -гидрокси- 17 α –метилэстра-4 ин-3-они/ метилтриенолони /17 α -гидрокси- 17 α –метилэстра-4,9,11-триен-3-они/ метилтестостерон миболерон надролон 19- норандростенедиони /эстра-4-ини-3.17-диони/ норболетони норклостебол норэфандролони оксаболони оксандролони оксиместерони оксиметолон простанозол / [3.2-с] пиразол 5α –этиоаллохолани –17α-тетрагидропиранол/ квинболон станозолол стенболон -1-тестостерон /17 β -гидрокси- 5α –андрост-1-ин-3-они/ тетрагидрогистринон /18α -гомо-прегна-4,9,11-триен- 17 β-ол-3-они/ тринболон болон бусад бодис /химийн адил бүтэц ба биологийн адил үйлчилгээтэй /
Б. Эндогений үүсэлтэй ААS:
- андростенедиол /андрост –5-ини-3 β.17 β -диол/ андростенедиони /андрост –4-ини-3,17 -диони/ дигидротестостерон /17 β -гидрокси- 5α –андростан -3-они/ -прастерон /дигидроэпиандростерон, DHEA/ -тестостерон ба метаболитик изомерүүд -5 α -андростан-3 α,17 α -диол -5 α -андростан-3 α,17 β –диол -5 α -андростан-3 β,17 α –диол -5 α -андростан-3 β,17 β –диол -андрост -4-ини-3 α,17 α -диол -андрост -4-ини-3 α,17 α –диол -андрост -4-ини-3 α,17 β –диол -андрост -5-ини-3 α,17 α –диол -андрост -5-ини-3 α,17 β –диол -андрост -5-ини-3 β,17 α –диол -4- андростенедиол /андрост –4-ини-3 β,17 β –диол/ -5- андростенедионе /андрост –5- ини-3.17-диол/ -эпи-дигидротестостерон -эпитестостерон -3 α- гидрокси- 5 α-андростан –17 они -3 β - гидрокси- 5 α-андростан –17 они -19-норандростерон -19-норэтиохоланол
Бүлэг S1.Б-ийн тайлбар: Андрогений стериодный аналитикүүд нь эндогенийг үүсгэх ба хориглосон сорьцын найрлаганд ордог. Хориглосон бодисын нөлөөгөөр метаболизмын маркер, бие махбодийн бодисын үзүүлэлтэд хамаатай тоон харьцаа хэвийн байдлаас өөрчлөгдөх ба хэвийн эндогений найрлагаас өөр болно. Дээрх бодис нь хориглосон эмийн найрлаганд харагдахгүй юм шиг мөртлөө хориглосон эмийн метаболизмийн явцыг гүйцэтгэх суурь нь болж өгдөг. Ихэнх суурь эм, түүний концентраци организмын бодисын найрлаганд байдаг ба лабораторийн шинжилгээгээр илэрдэг. /Өөрөөр хэлбэл допинг илэрдэг/ Лабораторийн шинжилгээнд Т/Е –ийн хэмжээ 4-өөс 1-рүү ихэссэн байвал бас бодисын гадны гаралтай бодис илрэхгүй бол шинжилгээг дахин буюу дараагийн тестээр илрүүлж болно. Хэрэв лабораторийн шинжилгээний дүнд нэмэлт аналитик аргыг хэрэглэсэн бол, хориглосон бодисын гадны гаралтайг шинжилсэн бол хориглосон бодисыг сорьцын найрлаганд илэрлээ гэж үзнэ. Нэмэлт аналитик судалгаагаар илрээгүй тестийг 3 удаа явуулахад хамгийн бага хэмжээгээр илэрсэн бол 3 сарын хугацаанд допингийн байгуулагад шинжилгээний хариуг өгнө. Хэрэв уртасгасан шинжилгээгээр хэвийн физиологийн үзүүлэлт биш бол /сөрөг/ аналитик судалгааг хийж шинжилнэ. Гадаад тохиромжтой суурь болденон нь эндогений (дотоод) гаралтай хамгийн бага хэмжээгээр буюу нанограмм/миллитр (ng/ml) хэмжээгээр шээсэнд илэрнэ. Хэрэв хамгийн бага хэмжээтэй концентрацитай болденон нь лабораторийн ба аналитик судалгаагаар гадны орчинд ч гэсэн илрэхгүй байх магадлалтай.
Нэмэлт аналитик судалгаагаар илрэхгүй, уртасгасан хугацааны шинжилгээнд 3 сараас хэтрэлгүй шилжүүлэх хэрэгтэй. Ингээд уртасгасан судалгаагаар хэвийн физиологийн биш гэсэн хариу илэрвэл аналитик сөрөг гэж үзнэ. Лабораториор 19 норандростерон /сөрөг А илэрсэн/ бол хориотой бодис /гадны гаралтай/ байгаа үүнийг анхаарах хэрэгтэй гэсэн үг юм.
2. Бусад анаболикууд: Кленбутерол Андрогений рецепторт өвөрмөц модуляторууд: -тиболон -зеранол -зелфатерол
S2.Гормон гормон төст бодисууд
1. Эритропоезийг идэвхжүүлэгч -эритропоетин – EPO -дагбепоетин- Depo -хематид 2. Өсөлтийн гормон (GH), Инсулин төст өсөлтийн факторууд (ZGF-1 гм) Механик өсөлтийн факторууд (MGFs гм) 3. Эрэгтэйд хорионы гонадотропини (CG) болон лютенжүүлэгч гортон (LH) 4. Инсулинүүд 5. Кортикотропинууд
Лабораторийн шинжилгээнд аналитик судалгаа хэрэглээд гадны гаралтай хориотой эм илэрсэн бол хориотой эмийн найрлага хэрэглэсэн буюу допинг илэрсэн гэнэ. Мөн химийн ижил бүтэцтэй, биологийн ижил үйлчилгээтэй, маркерийн шинжилгээгээр бодисын суллах фактор илэрсэн / гормон/ бол гадны гаралтай субстенц байгаа гэж үзээд допинг илэрсэн гэж үзнэ.
S3. BETA-2 агонистүүд Бүх Вета-2 түүний D болон L-изомерүүдийг хориглосон байдаг. Үүнд: формотерол, сальбутамол, сальметерол, мөн тербуталин Сальбутамолын концентраци 1000 ng/ml –ээс их байвал ердийн бус илрэл гэж үзээд амьсгалын замаар сорох байдлаар хэрэглэсэн гэж үзнэ.
|
|||||||||||||||||||||||||
Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 188; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы! infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 13.59.69.109 (0.008 с.) |