Гепатопротекторуудыг хэрэглэх 


Мы поможем в написании ваших работ!



ЗНАЕТЕ ЛИ ВЫ?

Гепатопротекторуудыг хэрэглэх



 

Бэлдмэл Хоногийн тун Ээлж
Насанд хүрэгчид Залуучууд
Гепабене 1 капсулаар өдөр 3 удаа - 3-4 долоо хоног
Гентрол 2 таб-аар өдөр 2 удаа - 2-4 долоо хоног
Карсил 1 таб өдөрт 3 удаа - 2-3 долоо хоног
Легалон 1 таб өдөрт 3 удаа - 2-3 долоо хоног
Лицитин 1 хоолны халбагаар өдөрт 1 ууна. 1 хоолны халбагаар өдөрт 1 удаа 3-4 долоо хоног
Липовын хүчил 0.25 гр өдөрт 3 удаа - 2-3 долоо хоног
Метионин 0.5 г өдөрт 3 удаа 0.25 г өдөрт 3 удаа 3 долоо хоног
Силимори 1 таб өдөрт 3 удаа - 2-3 долоо хоног
Эссенциал форте 2 капсулаар өдөрт 3 удаа 1 капсулаар өдөрт 2 удаа 3-4 долоо хоног

 

Гептрал - Элэг хамгаалах болон сэтгэл гутралыг засах үйлдэлтэй.Бэлдмэлийн идэвхтэй бодис нь адематионип гэх биологийн идэвхт бодис бөгөөд тэрээр бие махбодын шингэн орчин болон ихэнх эдийн бүрэлдэхүүнд орно.

Гептрал нь мөн антиоксидант, хоргүйжүүлэх, эдийн төлжилтийг сайжруулах фиброзыг зогсоох үйлчлэлтэй. Удаан хугацаагаар хэрэглэсэн үед элэгний үйл ажиллагаа сайжирдаг. Шахмал хэлбэрээр савлагдсан. Шахмал нь гадуураа өвөрмөц бүрхүүлтэй. Гэдсэнд шингэнэ. Адеметионин дээрх гэдсэнд чөлөөлөгдөнө.

Хэрэглэх тун: 400 мг-аар нэг удаа хэрэгэлэхэд цусны сийвэнд 2-6 цагийн дараа хамгийн өндөр түвшинд хүрч 0.7 мг/л болно. Бөөрөөр ялгарна.

Хэрэглэх Заалт. Элэгээр өвдөх хам шинж, элгэн дотор цөс зогсонгоших үед хэрэглэнэ. Мөн ходоод, аюулхай орчим эвгүй тааламжгүй өвдөлтийн үед хэрэглэнэ.

Цээрлэлт: Тамирчдад унтахаас өмнө хэрэглэхийг хориглоно.

Лицитин. Фосфолипидын нэгдэл - элэгний эсийн мембраны нэгдэлд оролцоно. Элэгний янз бүрийн өвчлөлийн үед лецитин нь лимфоцитийн эс хоргүйжүүлэх нөлөөг багасгана. Мөн элэгний эсийн үхжлийг багасгана. Мөн эсийн ажлыг тохируулах – ионы солилцоо, эдийн амьсгал биологийн исэлдэлт, эсийн митохондрийн амьсгалын ферментүүдийн идэвхийг сайжруулах, эсийн өөх тосны солилцоог сайжруулах нөлөө үзүүлнэ.

Хэрэглэх Заалт: спортод өндөр ачааллын үед болон дараа элэгний үйл ажиллагааг хамгаалах, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн хоол болон эмийн хордлогын үед хэрэглэнэ.

Гаж нөлөө: Ховор тохиолдолд шүлс гоожих дотор муухайрах болон диспепсийн шинж илэрдэг.

Лецитин хоргүй бөгөөд ноцтой сөрөг нөлөөгүй болно.

Тун: 1 хоолны халбагаар өдөрт 1 ууна.

Эссенциал форте – элэгний эсийн органелл, эсийн бүрхүүлийн үндсэн бүтцэнд оролцдог фосфолипид эссенциал юм. Уураг, өөх тосны солилцоог хэвийн болгох хоргүйжүүлэх элэгний эсийн бүтцийг хадгалах сэргээх үйлчлэл үзүүлнэ. Элэгний эдийн холбогч эд хэлбэржилтийг зогсооно.

Хэрэглэх заалт: Эмийн хордлого, янз бүрийн өвчнүүдийн үе дэхь элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед хэрэглэнэ.

Гаж нөлөө: Гаж нөлөө бага.

Тун: 2 капсулаар өдөрт 3 удаа хооллох үедээ бага зэрэг шингэнээр даруулж ууна.

Метионин: (үл орлогдогдох амин хүчил) Бие махбодын азотын тэнцвэр, өсөлтийг хангахад зайлшгүй хэрэгтэй. Холины нийлэгжилтэнд оролцоно. Өөхнөөс фосфолипид нийлэгжих явцыг хэвийн болгох завсрын өөх хуримтлагдахыг багасгана. Метионин нь адреналин болон креатины нийлэгжилтэнд оролцох бөгөөд зарим гормон фермент амин дэм С, фолийн хүчил, ционокобаламиныг идэвхжүүлнэ.

Хэрэглэх заалт: Спортын практикт огцом өндөр ачаалал болон булчингийн эзэлхүүн ихэсгэх бэлтгэл, эрчимтэй бэлтгэлийн үед хэрэглэнэ.

Тун: Шахмалыг өдөрт 3-4 удаа насанд хүрэгчдийн нэг удаагийн тун 0.5-1.5 г.

 

Элэгээр өвдөх шинж тэмдэгийн үед урьдчилан сэргийлэх, эмчилгээ

Физик ачаалал үед баруун хавирганы доод талаар өвдөх нь ихэвчлэн бэлтгэлийг албадан зогсоох, тэмцээнд бэлтгэгдэж байгаа үеийн бэлтгэлийн төлөвлөлтийн үед, бэлтгэл таслах үед ихэвчлэн тохиолддог. Ихэвчлэн хэвлийн хөндийн даралт ихэссэнтэй холбоотой. Мөчлөгт спортын төрлийн тамирчдад тохиолддог. Хэвлийн хөндийн даралт байнга ихэссэнээс цөсний ялгаруулалт саатсанаас элэгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Хүснэгт 24

Элэгээр өвдөх шинж тэмдэгээс урьдчилан сэргийлэх жишээ схем

Бэлдмэл Урьдчилан сэргийлэх Эмчилгээ
Тюбаж. Цөсний хүүдийг угаах 2-4 долоо хоногт 1 удаа Долоо хоногт 1 удаа
Ханасан нүүрс ус Бэлтгэл дууссаны дараа 200-300 мл 10%-ийн нүүрс устай шингэн 200-300 мл 10%-ийн нүүрс устай шингэнийг бэлтгэлийн үед болон бэлтгэлийн дараа
Лецитин Өдөрт 1-2 хоолны халбага -
Гентрал - өдөрт 1 таб 2 удаа
Эссенциал форте 1 капсулаар өдөрт 3 удаа 2 капсулаар өдөрт 3 удаа
Метионин 0.5г өдөрт 2 удаа 0.5гр-аар өдөрт 3 удаа
Цөс хөөх бэлдмэл - Аллохол 2 таб өдөрт 2 удаа хоолны дараа
Но-шпа 1 таб өдөрт 3 удаа 0.2г өдөрт 2-3 удаа
Антибиотик - +

 

Нүүрс-усны ханалт

Булчин, элгэнд нүүрстөрөгчийн нөөцийг гликоген байдлаар үүсгэвэл энэ нь бие махбод үйл ажиллагааг нарийн оновчтой хийх, бэлтгэлийн болон тэмцээний (ялангуяа мөчлөгт төрлийн спортын) зорилгоо амжилттай шийдвэрлэх үндэс болно. Үүнээс гадна тархи (удирдлагын төв)-ны энерги хангамж зөвхөн глюкозоор хангагдана.

Нүүрс-ус агуулагч бүтээгдэхүүнүүд. Хатуу нүүрстөрөгч агуулсан бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй болвол энергийн бага зарцуулалттай, шингэц сайтай бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Одоогийн байдлаар өндөр гликемик индекстэй хэмээн нэрлэгдэж буй бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

Хүснэгт 25

Гликемийн өндөр индекстэй нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн

Төрөл Нүүрс ус Ккал ГИ
Шпагеть /макрон гоймон гурилтай нэг аяга/     Дунд
Цагаан болор бор будаа 1 аяга     Дунд
Усанд хэт чанасан будаа     Бага
Шарсан төмс     Өндөр
Цардуултай ногоо     Өндөр
Эрдэнэ шиш Ѕ аяга     Бага
Лууван     Дунд зэрэг
Вандуй Ѕ      
Төмсний соус      
Бобон жимс     Бага
Жигнэсэн буурцаг шош 1аяга     өндөр
Хүүхдийн будаа 1 аяга     Өндөр
Талхан бүтээгдэхүүн
Талх-үр тарианы 2 зүсэм     Дунд
Сүлийн талх 1 зүсэм     Дунд
Усан үзэм Ѕ аяга     Дунд
Хивэг 1 аяга     Дунд
Овъёос 1 оз     Дунд
Бин – шарвин     Дунд
Өндөр 2 ширхэг     Дунд
Вафли 2 ширхэг     Дунд
Жимс      
Алим – оранже     Дунд
Гадил     Дунд
Үзэм Ѕ аяга     Дунд
Алимны шүүс Ѕ аяга      
Чангаанз 8 ширхэг      
Иогурт 1 аяга      

 

Физик ачааллын дараах 6 цагийн дотор хэрэглэх бүтээгдэхүүний 70-аас багагүй хувь нь нүүрс-ус байх ёстой. Энэ нь дотоод нүүрс-усны нөөцийг нөхөн гүйцээхэд тус болно. Хүнсийг хэсэглэж, жижиг жижгээр тогтмол хэрэглэх нь тохиромжтой.

Нүүрс-усны агуулгатай ундаа. Сүүлийн үед спортод нүүрс-усаар хурдан хангахын тулд нүүрс-усны агуулгатай ундаа их хэрэглэж байна. Амархан шингэх нүүрс-ус, органик хүчил, амин дэм, эрдэс бодис, үл орлуулагдах амин-хүчил, ханаагүй тосны хүчлийн холимгийг агуулсан ундааг ашиглах нь хамгийн тохиромжтой. Спортын ундааг бэлтгэхдээ глюкоз-мальтодекстрины полимер, сайжруулсан сахарыг ашигладаг.

Ийм холимогийн найрлагад их чухал ач холбогдол өгдөг. Сийвэнгийн хувьд глюкозоэлектролитын уусмал ханалтын хурдыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг. Ийм учраас 10% -аас багагүй глюкозын уусмал хэрэглэхэд шингэн шингээх хурд бараг хоёр дахин нэмэгдэнэ. Бэлтгэл, тэмцээн, спорт тоглоомын үед 8-10% уусмал хэрэглэхэд бие махбодын үйл ажиллагааны боломжийг дээшлүүлнэ.

Ундааг бие даан бэлтгэж болно. 100 мл усанд 1 цайны халбага хуурай глюкоз (зөгийн бал), хутганы үзүүр дээр тогтох хэмжээний давс хийж хутгана. Хэдийгээр амтлаг ундаанд дассан тамирчинд иймэрхүү ундаа амтгүй санагдах боловч, маш ашиг тустай.

Тэмцээний үеэр (тэмцээний нөхлийн дагуу зөвшөөрдөг бол) эсвэл урт хугацааны физик ачаалалтай бэлтгэлийн үеэр энергийн нөөцийг нөхөн сэргээхийн тулд нүүрс-усны ундааг хэрэглэх тун шаардлагатай байдаг (Хүснэгт 26).

Хүснэгт 26.

Өдрийн бэлтгэлийн явцад энергиэр хангах явц

Зорилго Хэзээ Тун
Өглөө
Алимны хүчил Нүүрс усны тэнцвэрийг хадгалах Нүүрс ус уураг дасан зохицуулалт сайжруулах бэлдмэл 1 тун (тамирчны жинд бодно)
Хооллолтын хооронд буюу үндсэн хооллолтын үед
Бие махбодийн ажиллах чадвар болон тэнцвэрийг сайжруулах Нүүрс усыг мультивитамины хамт антиоксидантыг шингэн хэлбэрээр 1 тун
Нүүрс усны нөөц бий болгох, энергийг сэргээх Нүүрс ус энгийн полисахарид Хэрэглээгээр
Цангалтыг зогсоох нүүрс усны шингэцийг сайжруулах Изотоник изостар Хэрэглээгээр
Бэлтгэл эхлэхээс 1-1.5 цагийн өмнө
Энергиэр тасралтгүй хангах тэмцээний өмнөх үед тунг багасгах Өглөөний бэлтгэлийн өмнө цэвэр жүүс эсвэл 10-25% нүүрс ус амин хүчил 150-200 мл 1 тун
Бэлтгэлийн үед
Бие махбодийг энергийн дутагдалд оруулахгүйгээр хурдан хангах Энгийн нүүрс ус 10% Дасан зохицох бэлдмэл зөвхөн өглөөний бэлтгэлийн үед 200-300 мл
Бэлтгэлийн дараа
Эсийн доторх энергийн нөөцийг сэргээх Бэлтгэл дууссаны дараа 10-130 турш 10%-ын ханасан нүүрс ус 200-400 мл

 

Нүүрс-усны ханалтад (гликемийн өндөр индекстэй бүтээгдэхүүн хэрэглэхийн хамт) нүүрс-ус хэрэглэх цаг их чухал ач холбогдолтой. Физик ачааллын дараа нүүрс-усыг хэр хурдан хэрэглэж чадна, төдий чинээ гликоген үүсгэгч процесс үр дүнтэй байна (фосфаген хэрэглэх үетэй нэгэн адил).

Хэрэв бэлтгэл 90 минутаас дээш хугацаагаар үргэлжилбэл энергит ундаа хэрэглэвэл сайн. Мөн өсвөр насны тамирчин өглөөний эсвэл үдшийн бэлтгэлийнхээ үеэр энерги нэмэгдүүлэгч хэрэглэх шаардлагатай. Учир нь бие махбод эрчимтэй өсөх насанд энергийг мэдэгдэхүйц их хэмжээгээр зарцуулбал бие махбодын энерги хангамжинд пластик материал (уураг, амин хүчил) хэт их зарцуулагддаг.

Булчингийн гликогений нөөц эргэн нийлэгжил 12 – 48 цаг болдог тул олон өдрийн тэмцээний үеэр (энерги их хэмжээгээр зарцуулах) глюкоз эсвэл фруктозыг судсаар тарьж болно. Фруктозыг судсаар тарьж хэрэглэх үед цусны сүүний хүчил хурдан задардаг тул түүний түвшин өндөрсөх өртөмж ихтэй байдаг.

Глюкозыг уусмалын 5% байхаар тооцож, богино хугацаанд нөхөн сэргээхэд шаардлагатай хийдэг. Глюкозыг калитай хамт хэрэглэнэ. Судсаар хийх 1 мл глюкозод 11,7 мг кали шаардлагатай.

Нүүрс-усны солилцоог зохицуулах үед бие махбодын бүх эсийн нүүрс-усны тэжээлийн эх үүсвэр болох глюкозын цусан дахь агуулгыг хянах нь их чухал байдаг.

 

Энергизаторууд – энерги тогтоох бэлдмэлүүд

Алимны хүчил. Трикарбоны хүчлийн мөчлөгийн завсрын бүтээгдэхүүн (Кребсын мөчлөг), энергийн эх үүсвэр. Эд эсийн амьсгалд оролцдог.

Нимбэгийн хүчил. Трикарбоны хүчлийн мөчлөгийн завсрын бүтээгдэхүүн (нимбэгийн хүчлийн мөчлөг, Кребсын мөчлөг), энергийн эх үүсвэр.

Хувын хүчил (митомин, энерлит, янтовит). Биеийн онцгой, сэтгэл санааны, бэлтгэлийн, тэмцээний ачааллын үеэр, мөн нөхөн сэргээх үед хэрэглэнэ.

Хувын хүчил митохондрид электрон, протон нийлүүлэх өндөр хүчин чадалтай учраас бие махбодын түвшинд антигипоксант, антиоксидантын механизмаар нөлөөлнө. Мөн хэт ислийн исэлдлийн бүтээгдэхүүн (ПОЛ) багасах, антиоксидант хамгаалалтын ферментүүд идэвхижих үед антиоксидант үйлдэл илэрдэг. Энэхүү илрэлийг убихиноны (түүний нэг хэсэг нь конэнзим-Q10) нөхөн сэргэлтийн хурд, хувын хүчлээс ирэх электроны хүчит урсгалаар хурдасдагаар тайлбарлаж болно.

Бага тунгаар (50 мг / хоног) хэрэглэвэл адреналин болон ноадреналины үүсэлтийг идэвхжүүлнэ.

Зохицуулагч механизмуудыг зөөлөн дэмждэг тогтмол курсуудыг өдөрт 50-100 мг тунгаар хэрэглэх шаардлагатай. Үүнээс гадна завсарлагатай хэрэглэх курсуудыг хэд хоногийн зайтай хэрэглэнэ. Дараах схемийн дагуу хэрэглэж болно. Үүнд: 5 хоног хэрэглэх – 2 хоног завсарлах; 7 хоног хэрэглэх – 3 хоног завсарлах.

Идэвхижилт болон нөхөн сэргээлтийн процессыг төлөвшүүлэхийн тулд хувийн босго тунг зөв тааруулах шаардлагатай (Хүснэгт 27).

Хүснэгт 27

Энерги тогтоох бэлдмэлүүд

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Залуучууд
Янтарын хүчил 50-100мг 50мг 1-2г 30-50мг 30-50мг 5-7хоног 3-4 долоо хоног Нэг удаа
Лимоны хүчил 0.5гр-аар өдөрт 3 удаа 0.25-0.5г өдөрт 3 удаа 2-3 долоо хоног
Алимны хүчил 0.5гр-аар өдөрт 3 удаа 0.25-0.5гр өдөрт 3 удаа 2-3 долоо хоног
Ягаан Мүгэд (экстракт) 10-40 дуслаар өдөрт 2 удаа 10-40 дуслаар 1 удаа 10-20 хоног

 

 

Хувын хүчил нь “дохиолол”-н үүрэгтэй. Ийм учраас сэтгэл санааны байдал, ядаргааны түвшин, нойр ханах, нойрноос хөнгөн сэрэх, хүнсний хязгаарлалтыг хялбархан давах чадвар зэрэг үнэлгээний субъектив хүчин зүйлд тулгуурлан тунг зөв сонгох нь чухал. Хурцадмал нөхцөл байдалд хувын хүчлийг хэрэглэх тохиолдолд нэг удаагийн тунг 1-2 г-аар нэмэгдүүлсэн байх ёстой.

Жич. Үүнтэй адил үйлчилгээг кетоглутарын хүчил үзүүлдэг. Хөлдөөж хадгалсан шинэ бөөрөлзгөнө нимбэгийн болон алимны хүчил агуулдаг.

Өөх тосны (липид) солилцоо зохицуулагчид

Тэсвэр хатуужилтай болгоход чиглэгдсэн мөчлөгт төрлийн спортод липидийн солилцооны зохицуулалт маш чухал ач холбогдолтой байдаг.

Хүснэгт 28

Өөх тосны солилцоог зохицуулах бэлдмэлийг хэрэглэх

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний үе Сэргээлтийн үе
Эхлэл үе Суурь Тусгай бэлтгэл Тэмцээний өмнөх үе
Мөчлөгт спорт + + +      
Хурд хүчний + +        
Ганцаарчилсан + +        
Тэнцвэрийн +          
Спорт тоглоом +          

 

Хүснэгт 29

Өөх тосны солилцоог зохицуулагч бэлдмэл

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Залуучууд
Карнитин L 3-5гр 1-3гр 4-6 долоо хоног
Лецитин 10-15гр 5-10гр Үргэлж
Липамид 0.25гр өдөрт 3 удаа - 3-4 долоо хоног
Липийн хүчил 0.25гр өдөрт 3 удаа - 3-4 долоо хоног
Метионин 0.5гр-аар өдөрт 3 удаа 0.25 гр-аар өдөрт 3 удаа 2-4 долоо хоног
20%- Холинхлорид уусмалаар Цайны халбагаар өдөрт 3-5 удаа - 1-3 долоо хоног
Апирак 1 таб-г өглөө - 2-3 долоо хоног
Анхааруулга Эмчийн хяналтын доор хэрэглэх

 

Өөх тос нь бие махбодын хувьд маш чухал зүйл бөгөөд урт хугацааны ажлын үед энергийн эх үүсвэрүүдийн нэг болдог. Учир нь тэд нэгж эзлэхүүндээ нүүрс-уснаас хоёр дахин их хэмжээний энерги агуулдаг. Шингээх явцад хүнсний өөх тос өөрийн бүтцэд хувирч өөрчлөгдөн, тэдгээрийг ашиглах газар луу зөөвөрлөгдсөн байх ёстой. Хүнсний өөх тосыг зөөвөрлөхөд болон бие махбодд шингэхэд тохиромжтой хэлбэрт хувьсах явцыг хурдасгахад липотропын хүчин зүйлүүд шаардлагатай. Эдгээр хүчин зүйлийн зарим нэг нь шууд үйлчилдэг байхад, нөгөө нэг хэсэг нь солилцооны процессыг дэмжих замаар шууд бус үйлчилнэ.

Карнитин, L – хэлбэр. өөх тосны солилцоог идэвхижүүлж, нөхөн сэргэлтийг дэмждэг.

В амин дэмийн бүлэгт хамаарна (“өсөлтийн амин дэм”). Физик ачаалал даах заагийг дээшлүүлдэг. Ачааллын дараах ацидозыг арилгах тул урт хугацааны физик ачааллын дараа ажиллах чадварыг нөхөн сэргээдэг.

Элэг, булчин дахь гликогены нөөцийг нэмэгдүүлдэг. Гликогеныг ашигтай хэрэглэхэд, мөн митохондрийн мембранд нэвтрэхэд, ацетил-КоА (глюконеогенезын, исэлдлийн фосфорчлалтын, аденозинтрифосфатын үүслийн явцад пируваткарбоксилазын идэвхижлийг хангахад шаардлагатай)-гийн үүсэлтэй урт гинжин хэлбэрийн өөх тосны хүчлийг задлахад нөлөөлдөг.

Глюкозтай өрсөлдөн шахаж, идэвхийг нь хүчил төрөгчөөр хязгаарлаагүй (аэробын гликолизаас ялгаатай нь), өөх тосыг татаж дайчлах үйлчлэл үзүүлнэ. Ийм учраас тархины хүчилтөрөгчийн цочмог дутагдал болон бусад туйлдсан байдалд үр бүтээмжтэй байдаг.

Биеийн илүүдэл жинг бууруулж, булчин дахь өөх тосны агуулгыг багасгана. Насанд хүрэгсдийн болон ахлах насны хүүхдүүдийн цусны сийвэнд эндоген карнитин 50 мкмоль/л концентрацтайгаар илэрдэг.

Анаболик үйлдэл үзүүлж, үндсэн солилцоог удаашруулж, уургийн болон нүүрс-усны молекулыг задална.

Дотуур хэрэглэх үед сайн шингэж, сийвэн дахь түвшин 3 өдрийн дараа хамгийн дээд түвшиндээ хүрч, 9 цагийн турш эмчилгээний концентрациа хадгална. Булчинд тарих үед плазмд 4 цагийн турш илэрнэ. Элэг, зүрхний булчинд амархан нэвтэрнэ. Харин булчинд удаан нэвтэрдэг. Бөөрөөр ялгарна. Төв мэдрэлийн системийг үл мэдэгдэм дарангуйлах үйлдэл үзүүлнэ.

Тун: 3-5гр-аар ууж хэрэглэнэ.

Липойн хүчил. Липойн хүчил бие махбодод энерги үүсэх процесст чухал үүрэг гүйцэтгэдэг пировиноградын хүчил, a-кето хүчлийн исэлдэлтэнд оролцдог кофермент юм. Биохимийн үйлдлээр В бүлгийн витаминтай төстэй. Липойн хүчил липид болон нүүрс усны солилцооны тохируулгад оролцож холестерины солилцоонд нөлөөлснөөр элэгний ажиллагааг сайжруулна. Исэлдлийн декарбоксилчлэлийг идэвхижүүлж, өөх тос, нүүрс-усны солилцоог, тэр дундаа холестерины солилцоо, пировиноградын хүчил, альфакето хүчлийг зохицуулна. Элэгний үйл сайжруулж, элгийг гадаад болон дотоод гэмтлийн хүчин зүйлийн нөлөөнөөс хамгаална.

Харшил илэрч болзошгүй.

Сахарын хэмжээг бууруулах бэлдмэлийг үр нөлөөг нэмэгдүүлнэ.

Согтууруулах зүйл хэрэглэвэл энэ бүх үйлдэл сулрана.

Тун: 0.25гр өдөрт 3 удаа уулгаж хэрэглэнэ.

Липамид (липойн хүчлийн амид). Үйлчилгээний хувьд липойн хүчилтэй төстэй. Энэхүү бэлдмэл нь липойн хүчлээс илүү хурдан шилждэг.

Метионин (үл орлуулагдах амин хүчил) холины нийлэгжилтэнд нөлөө үзүүлнэ. Ингэснээр өөх тосны фосфолипидын синтезийг хэвийн болгож, элгэнд үүсэх саармаг өөх тосны тунадасыг багасгадаг. Метионин адреналин, креатинын нийлэгжилтэнд оролцож, гормон, фермент, цианокобаламин, аскорбины болон фолийн хүчил зэргийн үйлдлийг идэвхижүүлдэг. Метилжүүлэх замаар зарим нэгэн хорт бодисыг аюулгүй болгоно.

А, В2, В6, В12, В15, С, Вс, хром, инозитол, вобэнзим, бетаин зэргийг липидийн солилцооны зохицуулагч болгон ашиглаж болно.



Поделиться:


Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 200; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы!

infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 3.137.172.68 (0.041 с.)