Амин дэм ба эрдэс давс витамин 


Мы поможем в написании ваших работ!



ЗНАЕТЕ ЛИ ВЫ?

Амин дэм ба эрдэс давс витамин



Бие махбодод амин дэм дутагдал нь олон шалтгаантай бөгөөд хоол тэжээлээр авах амин дэм дутагдах болон бие махбодод амин дэмийн хэрэглээ өсөх үед илэрдэг. Мөн тамирчлал бэлтгэлийн эрчим, багтаамж, мэдрэл-сэтгэхүйн ачаалал оюуны ажлын үед амин дэмийн хэрэгцээ ихэснэ. Тамирчдад амин дэмийг хэт бэлтгэлжилт болон сэргээлтийн явцыг түргэсгэх үед хэрэглэдэг. Амин дэмийг хэрэглэхдээ хавсарсан хэлбэрээр хэрэглэх нь тохиромжтой бөгөөд учир нь харилцан үйлдэлээ нэмэгдүүлж өгдөг бөгөөд бие махбодийн биохимийн явцад өргөн хүрээгээр нөлөөлдөг.

Мөн нэмэгдэх байдлаар хэд хэдэн витаминыг хэрэглэх нь нэг амин дэм нөгөө амин дэмийнхээ үйлчилгээг идэвхжүүлээд зогсохгүй бодисын солилцооны салаа болгонд оролцох боломжтой болдог.

Хүснэгт 30

Усанд уусдаг витамин – амин дэм

Амин дэм Бодисын солилцооны шинж чанар Хоногийн хэрэглээ
Насанд хүрэгчид Өсвөр үе
Витамин В1 (Тиамин) Нүүрс усны солилцооны урвалын олон кофермент үүрэг гүйцэтгэнэ. Уургийн солилцоонд оролцоно. Мэдрэлийн импульсыг дамжуулахад оролцоно. 1.7-3.0 1.0-1.4
В1 (Рибофлавин) Энерги шингээх нийлэгжилтэнд оролцоно. Гемоглобин нийлэгжих болон эсийн амьсгалд оролцоно. 2.5-3.0 1.6-2.2
В5 (Кальцийн Пантотенат) Эдийн бодисын солилцоог идэвхжүүлнэ. Зүрхний булчингийн энерги хангалтыг сайжруулна. КоА-ийн үндсэн хэсэг нь болдог. 10-12 3.5
В6 (Пиридоксин) Амин хүчлийн солилцоог зохицуулна. 2-3 1.4-2.2
Витамин В12 (цианокобаламин) Азотын солилцоо өөх, нүүрсний солилцоог идэвхжүүлнэ. Эритроцит үүсэхэд оролцоно. 0.003 0.001
В15 (Кальцийн Пангамат) Өөх тос, хүчилтөрөгчийн солилцоог идэвхжүүлнэ. Булчинд гликоген болон креатинфосфатын агууламжийг ихэсгэнэ. 200-300  
Вс (Фолийн хүчил) Бөөмийн болон амин хүчлийн нийлэгжилтэнд оролцоно. 0.05 0.02
Витамин С (Аскорбины хүчил) Антиоксидант, холбогч эдийн үүсэлтэнд оролцоно. Исэлдэн-ангижрах явцад оролцоно. 250-300 50-200
Вит РР (никотиний хүчил) Пиримидин, эсийн бөөмийн уураг, нүүрс ус, аминхүчлийн нийлэгжилтэнд оролцоно. НАД, НАДФ оролцоно.    

 

Усанд уусдаг амин дэм нь хоногоос илүү хугацаагаар бие махбодод хуримтлагдаж чаддаггүй. Их тунгаар хэрэглэх үед эдгээр амин дэмийн хадгалалт хурдан хугацаанд ихэсдэг.

Тосонд уусдаг амин дэм бие махбодод хуримтлагдах нь идэвхтэй бөгөөд аажим зарцуулагддаг.

Хүснэгт 31

Тосонд уусдаг амин дэм

Амин дэм Бодисын солилцооны шинж чанар Тун мг
А (ретинол) Эсийн мембраны нэгдлийн бионийлэгжилтэнд оролцоно. 1.5  
Д (Кальциферол) Кальцийн солилцоонд оролцоно. 0.01 0.007
Е (Токоферол) Антиоксидант эсийн мембран бүтэн байдлыг тогтооход оролцоно. 12-15 5-10
К (Викозол) Цус бүлэгнэлтэнд оролцоно. Исэлдэн ангижрах урвалд оролно. 0.15-0.3 0.01-0.015

 

 

Эрдэс давс (макро, микро элемент)

Эрдэс давс бол бие махбодийн эдийн амьдралын зайлшгүй шаардлагатай гишүүн юм. Эрдэс давс нь олон фермент, гормон, амин дэм бусад биологийн идэвхтэй хэлбэрээр бие махбодод багагүй хэмжээгээр байдаг. Эрдэс давс нь бие махбодийн биохимийн явцыг эрчимжүүлэхээс гадна дарангуйлж байдаг. Эрдэс давсыг дотор нь макро болон микро элемент гэж 2 ангилна. Хүн нь макро элементийг граммаар, микроэлементийг миллиграммаар хэрэглэдэг.

Хүснэгт 32

Эрдэс давсыг хэрэглэх нь

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний үе Сэргэлтийн үе
Бэлтгэл үе Суурь Тусгай бэлтгэл Тэмцээний өмнөх
Мөчлөгт + + +     +
Хурд хүч + + +      
Ганцаарчилсан +   +      
Координаци-зохицуулгат +   +      
Спорт тоглоом +       +  

 

Хүснэгт 33

Макроэлемент

Эрдэс давс Бодисын солилцооны шинж чанар Хоногийн тун
Насанд хүрэгчид Хүүхэд
Ca (Кальци) Фермент эсийг идэвхжүүлнэ. Араг ясны бүрэлдэхүүнд хэсэг оролцоно. Цус бүлэгнэлтэнд оролцоно. 0.8-10 0.7-1.0
P (фосфор) Энергийн нэгдэл, нуклейн хүчлийн бүрэлдэхүүнд орно. Араг ясны бүрэлдэхүүнд оролцоно. 0.7-1.2 0.5-0.7
Mg (Магни) Мэдрэлийн сэрэл дамжихад идэвхтэй оролцоно. Эсийг идэвхжүүлнэ. 0.4-0.5 0.2-0.3
Na (Натри) Осмос даралтыг зохицуулна. Ферментийг идэвхжүүлнэ. 3-5 1.2-1.6
К (Кали) Осмос даралтыг зохицуулна. Эсийн ферментийг идэвхжүүлнэ. Холбогч эдийн нийлэгжилтэнд оролцоно. 3.5-5 2-3.7
Cl (Хлор) Осмос даралтыг зохицуулна. Хүчиллэг ходоодны шүүс үүсэхэд оролцоно. 5-7 1.8-2.3
S (Хүхэр) Уургийн болон фермент бүрэлдэхүүнд оролцоно. Тогтсон тунгүй Тогтсон тонгүй
Тамирчдын хүнд бэлтгэл, тэмцээний үе, цагийн зөрөө, өндөр уулын бүс, халуун уур амьсгал, цаг агаарын тааламжгүй нөхцөлд бэлтгэл сургуулилт хийх үед тохиромжтой, нэмэлт хэлбэрээр хэрэглэх нь зүйтэй.

Хүснэгт 34

Микро элемент



Поделиться:


Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 146; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы!

infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 3.89.163.156 (0.005 с.)