Эмийн хэрэглээгээр зохицуулах удирдамж 


Мы поможем в написании ваших работ!



ЗНАЕТЕ ЛИ ВЫ?

Эмийн хэрэглээгээр зохицуулах удирдамж



ТАМИРЧНЫ АЖИЛЛАХ ЧАДВАРЫГ

ХЯЗГААРЛАГЧ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

 

Ажиллах чадварыг хязгаарлагч хүчин зүйл гэдэг нь бие махбодын тодорхой үйл ажиллагаанууд өөрт нь өгч буй ачаалалд тоо хэмжээний ч, чанарын ч хувьд (түр хугацааны цар хүрээнд) нийцэхгүй байгааг харуулах хүчин зүйл бөгөөд энэ нь биеийн ажиллах чадварыг бууруулж, улмаар ажиллах чадваргүй болгодог байна.

Ажиллах чадварыг хязгаарлагч хүчин зүйлүүдийг ерөнхийд нь системийн (ерөнхий) болон эрхтэний хэмээн ангилдаг.

Биеийг их хүчлэн ажиллуулах үед бие махбодын ажиллагаа хэрхэн явагддаг талаарх бидний мэдлэгийн түвшин өсөх тусам эдгээр хязгаарлагч хүчин зүйлүүдийн тоо улам нэмэгдэх бололтой.

Эмийн хэрэглээ, физик эмчилгээ, тусгай хоолны дэглэм, сэтгэл зүйн эмчилгээ болон бусад тохируулгын аргын тусламжтайгаар хязгаарлагч хүчин зүйлийг (системийн эсвэл эрхтэний) хэвийн болгож биеийн ажиллах чадварыг дахин сэргээх боломжтой.

Спортын ажиллах чадварыг хязгаарлагч үндсэн хүчин зүйлүүдээс био эрчим хүч (анаэроб ба аэроб); мэдрэл булчин (булчингийн хүч, дасгал гүйцэтгэх техник); сэтгэл зүй хэмээх гурван хүчин зүйлийг онцгойлон авч үздэг.

Одоо ашиглагдаж буй судалгааны (биохимийн, физиологийн) аргууд нь ажиллах чадварыг хязгаарлагч хүчин зүйлүүдийг тогтоох үндсэн нөхцөл болдог (Сейфулл Р.Д., 1998). Жишээ нь: клиникийн болон спортын анагаах ухаанд глюкоз, мочевин, сүүний хүчлийн үзүүлэлтийг тодорхойлох аргыг өргөнөөр ашигладаг.

1. Системийн хүчин зүйлүүд

Бэлтгэлийн тодорхой үе шатанд спортын үр дүнгийн динамик ажиглагдахгүй байвал ажиллах чадварын өсөлтөнд саад болж буй шалтгааныг олох хэрэгтэй. Шалтгааныг олсноор түүнд нөлөөлөх арга хэмжээ авч болно.

Ажиллах чадварыг дээшлүүлэхэд саад болж буй шалтгааныг илрүүлэхийн тулд тамирчны тухайн үеийн байдлыг яаралтай оношлох хэрэгтэй. Энэхүү оношийг гаргахад тусгай тоног төхөөрөмж, хувь хүний онцгой бэлтгэл шаардлагагүй, харин биелүүлэхэд амархан энгийн тестүүдтэй логикийн хувьд нарийн системд тулгуурлан гаргах бөгөөд үнэн зөв, мэдээлэл сайтай байх ёстой.

Бие махбодын удирдах системийн ажиллагааг шинжлэх, хянах, тохируулга хийх үед тэдгээрийн харилцан үйлчлэлийг дараах физик ажилд оролцох байдлаар нь тооцох шаардлагатай. Үүнд:

хэрэгжүүлэх байдал – хүчин чадал, хөдөлгөөнт чадвар;

үр нөлөө - ашигт байдал;

нөөцийн боломж – багтаамж.

 

Булчингийн энерги хангамжийн бууралт

Шалтгаан:

- фосфокреатин, глюкоз, гликоген, липид, амин хүчлийн дутагдал;

- энерги хангамжийн процесс дахь липид, протеины дутагдал;

- АТФ үүсгэх үр бүтээмжгүй динамик.

Үр дагавар:

Булчингийн агшилт буурснаар ажиллах хүчин чадал багасна.

Илрүүлэлт ба хяналт:

- үндсэн солилцоог тодорхойлох;

- гликемикийн индексийн тодорхойлох;

- уургийн болон амин хүчлийн, өөх тосны солилцоо- өндөр ба бага нягтралтай липопротеидийг тодорхойлох (ЛПВП, ЛПНП), креатинфосфатын биохимийн судалгаа;

- Зүрхний цахилгаан бичлэг

Тохируулга:

- фосфокреатин, нүүрс ус, липид хэрэглэх;

- нүүрс усны хангалыг сайжруулах;

- энергизатор, энерги хангамжийг нэмэгдүүлэх;

- антигипоксантууд хэрэглэх. (Хүчилтөрөгчгүй болгохын эсрэг эмүүд)

Фосфагенууд (макроэрги)

Нийлэгжилт болон эргэн нийлэгжилтийн явцын энерги хангамжийн хүчилтөрөгч (алактат, лактат)-гүй хувилбаруудын үед ажиллах бие махбод нь АТФ[1] байдалтай энергийг авах дараах замыг ашигладаг. Үүнд:

 

Креатинфосфат + АДФ «креатин + АТФ

Фосфат + АДФ + чөлөөт энерги «АТФ

2АДФ «АМФ + АТФ

Фосфат + АДФ + глюкоз (гликоген) «АТФ + лактат

 

АТФ-ын ресинтезын креатинкиназны зам хамгийн үр бүтээмжтэй байдаг.

 

Креатинфосфат + АМФ ® АДФ + креатин

Креатинфосфат + АДФ ® АТФ + креатин

 

Креатин (метилгуанидинуксусын хүчил) гэдэг нь байгалийн гаралтай бодис бөгөөд бие мах бодьд аргинин, глицин, метионин зэрэг амин хүчлийг нийлэгжүүлдэг.

Хүчилтөрөгчийн оролцоогүй нөхцөлд сүүний хүчилгүй замын дагуу энерги боловсруулах үед фосфокреатин нь булчингийн агшилтын энергийн эх үүсвэрийн хувьд гол үүргийг гүйцэтгэнэ. Булчингийн эс дэхь түүний нөөц ажлын горимд физик ачааллын үргэлжлэх хугацаа ба эрчмийг хязгаарладаг.

Фосфокреатин, моногидратын креатины нэмэлт хэрэглээ хурд-хүчний ажлын үргэлжлэх хугацааг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Физик ачааллын дараа бие махбод креатиныг онцгойлон идэвхитэйгээр нөөцөлдөг. Эс креатины дутагдалд орвол тамирчин креатиныг хэрэглэнэ. (Хүснэгт 4, 5).

Хүснэгт 4.

Фосфатын хэрэглээ /макроэрг бэлдмэлүүд/

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат
Бэлтгэлийн Суурь Тусгай бэлтгэл Тэмцээний өмнөх үе Тэмцээний үе Сэргээлтийн үе
Мөчлөгт төрөл   +   + + +
Хурд хүчний     + + + +
Ганцаарчилсан     +   +  
Тэнцвэрийн     +   +  
Спорт тоглоом +       +  

Хүснэгт 5.

Өндөр энергит бэлдмэл /макроэрг/

 

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Залуучууд
Неотон фосфокреатин 15кг тутамд 1 гр - Нэг удаа эсвэл 1 курс
15%-ийн Димефосфон Хоолны халбагаар өдөрт 3 удаа (30 мг/кг) 30мг/кг 3-4 долоо хоног
Езофосфина 20 кг тутамд 1гр - Нэг удаа
Кальциглицерофосфат 0.5г өдөрт 3 удаа адил 3-4 долоо хоног
Креатинмоногидрат 5-10г 3-5г 2-4 долоо хоног
Фосфоген 0.5г-аар өдөрт 3 удаа - 2-3 долоо хоног

 

 

Неотон (фосфокреатин) нь актомиозин бэлэн энергээр багасах үед хэрэглэнэ.

Фосфокреатин (ФК) нь энергийн нөөцөд эерэгээр нөлөөлөх замаар метаболик стресс тайлахад тусалж, бие махбодод физик ачааллыг сайн даахад нөлөөлнө.

Неотоныг судсанд нэг удаа дуслаар тарьж хэрэглэхэд 1-5 минутын дотор цусан дахь неотоны агууламж хамгийн дээд түвшиндээ хүрнэ.

Гаднаас оруулсан ФК-ын мэдэгдэхүйц хэсгийг янз бүрийн эрхтэний эсүүд шууд ашигладаг. Цус болон эд эс дэхь гадны ФК-ыг хуваарилах шинжилгээ (Сакс В.А., Струмия Э., Перепеч Н.Б.)-гээр тухайн нэгдэл нь араг ясны булчин, зүрхний булчин, тархи – эд эсэд (дотоод эсийн ФК функцийн гол үүргийг гүйцэтгэдэг) өвөрмөцөөр хуримтлагддагийг харуулсан. Ийм учраас цус багадалтын үеэр гадаад ФК өөрийн үйл ажиллагааг хурдан алддаг эд эсэд илүү ихээр хуримтдлагддаг.

ФК-ыг бие махбодаас гаргах явцыг хоёр хэсэгт хуваадаг. ФК-ыг хагас гаргах эхний хэсэг (хурдан) 30-35 мин үргэлжилнэ. Харин хоёрдугаар хэсэг (удаан) хэдэн цагаар үргэлжилдэг. ФК-ыг хийсний хойших 30 минутын дараа шээсэн дэхь түүний төвшрүүлэг ихсэж эхлэн, 60 минутын дараа хамгийн дээд цэгтээ хүрнэ.

Хэрэглэх заалт. Зүрхний булчин дахь метаболик алдагдлын үед; хэт хүчлэлтийн хам шинжийн хөгжлийг анхааруулахын тулд, хүчилтөрөгч дутагдсан нөхцөлд удаан хугацааны физик ачааллын үед; энэ өдрийн дараачийн гараанд бэлтгэх, мөн тусгай ажиллах чадварын хүчин чадлыг ихэсгэхийн тулд гарааны дараах ажиллах чадварыг нөхөн сэргээх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Димефосфон – эд эсийн амьсгалын хүчийг нэмэгдүүлэх, эсийн мембраны байдлыг тогтворжуулах чадвартай фосфор-органик нэгдэл юм. Димефосфон липидийн хэт ислийн явцыг хэвийн болгох үйлчлэл үзүүлдгийг клиникийн практик батласан. Димефосфоны пируваткарбоксилазыг идэвхижүүлэх нөлөөний үр дүнд сүүний хүчил (La) болон пируват хоорондын тэнцвэрт байдал пируватад давуу байдлаар холигдох бөгөөд энэ үед Кребсийн цагираг дэхь пируват боловсруулалт улам сайжирч, аденозин трифосфатын бүлгийг ихэсгэж, аденозин трифосфат болон аденозин монофосфатын (АМФ) харьцаа өснө.

Фосфаден (Аденозин монофосфат) - АМФ нь исэлдэлт - нөхөн сэргээлтийн явцыг зохицуулагч коферментын бүрэлдэхүүнд багтана. Мөн порфирины био-нийлэгжилтийг хэвийн болгох явцад оролцоно. Судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Антиагрегант шинж чанартай.

Хэрэглэх Заалт. Энергийн эх үүсвэрийн хувьд хурд - хүчний спортын төрөлд (шахмал – дотор, динатрийн давсны уусмал – булчинд) хэрэглэнэ.

Гаж нөлөө. Их тунгаар хэрэглэсний дараа дотор муухайрах, толгой эргэх, тахикарди (судасны цохилт олшрох), харшлын хариу үйлдэл илэрч магадгүй. Энэ тохиолдолд тунг багасгах, эсвэл тус бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.

Езафосфин (esafosfina). 10 мл уусгагчид 0,5 г (0,375 г); 50 мл уусгагчид 5 г (3,75 г); 100 мл уусгагчид 10 г (7,5 г) байхаар тооцож савлагдсан. Хурд нь минутанд 10 мл-аас илүүгүй байхаар тооцож судсаар тарина.

Гаж нөлөө. Харшлын хариу урвал үзүүлж; тодорхой хэсгийн арьсан доорхи эдэд сөрөг нөлөө үүсгэж болно. Бөөрний дутагдал, фосфатеми, фруктозд хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.

Креатин моногидрат (креатин) -ыг хоногт 1 – 5 г-аар хэрэглэнэ. Креатин моногидратыг капсул байдлаар эсвэл нунтаг бэлдмэлийг нүүрс-усны шингэнд (усанд муу уусдаг тул) уусган хэрэглэвэл тохиромжтой. Үүнээс гадна глюкоз креатиныг эсэд хүргэх дамжуулагч болдог.

Гаж нөлөө. “Хувийн тунг” хэтрүүлбэл булчин-үеийн мэдрэмжийг сөргөөр өөрчилж болно. Учир нь бэлдмэл биед усыг хуримтлуулдаг.

 

Дараах бэлдмэлүүд бага үр нөлөөтэй тул спортын практикт хэрэглэдэггүй. Үүнд: аденозин дифосфат, аденозин трифосфат, миотрифос, фитин.

 

Дархлалын идэвхи буурах

Шалтгаан:

- биеийг хэт ачаалах;

- цаг уурын таатай бус нөхцөл;

- сэтгэл санааны хэт ачаалал – стресс.

Үр дагавар:

- халдварт өртөмтгий болох;

- хавдрын өвчтэй болох эрсдэл.

Илрүүлэлт ба хяналт:

Дархлалын байдал.

Тохируулга:

-Дархлалыг сайжруулах;

- Дасан зохицол;

- амин дэм;

- амин хүчил (үл орлогдох).

ДАРХЛАА

Дархлаа генийн гадны төрлийн мэдээллээс бие махбодын дотоод тэнцвэрийг тогтмолжуулан хамгаалах чадвар юм. Тамирчдын дархлалын урвал үүсгэх чанар нь бэлтгэлийн эрчим багтаамж, сэтгэл зүйн ачааллаас шалтгаалдаг.

Бага хэмжээний бэлтгэлийн ачаалал, халдварт өвчнөөс дархлалын систем идэвхтэй хамгаалж байдаг. Харин сэтгэл зүйн ачаалал, ачааллын хэмжээ, эрчим нэмэгдэх тусам дархлалын системийн дутагдал үүсч эхэлдэг. Тэгвэл хооллолт дутагдалтай байх, тэнцвэртэй хооллолт хийхгүй үед хоёрдогч байдлаар дархлалын системийн дутагдал үүсдэг. Ялангуяа витамин А,С, Е макро эрдсийн дутагдал нь дархлалын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Тамирчдын дархлалын байдалд тохируулга хийх

Дархлалын явц нь бэлтгэлийн ачааллын хэмжээнээс шалтгаалж дараах үе шатыг дамждаг.

  1. Мобилизация – дайчлах
  2. Компенсация – ээнэгших
  3. Декомпенсация – ээнэгшилгүй
  4. Сэргэх

Эхний 2 үе шат нь дархлалын нөөц маягаар бие махбодыг идэвхтэй хамгаалж байдаг. Харин орчин үеийн бэлтгэлийн арга шинж чанар булчин- мэдрэлийн стресс өсөн нэмэгдсэнээс эхлэн 3 дахь үе шатанд ордог.

Тамирчдын генийн төрөл онцлог, ачааллын дэглэм, хувь хүний онцлогоос шалтгаалж дархлалын системийн нөөц барагдах үе шат нь тодорхойлогддог.

Ноотроп бэлдмэлийн хэрэглээ

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний өмнөх Тэмцээний Сэргээлтийн үе
Эхлэл үе Суурь Тусгай бэлтгэл
Мөчлөгт   + + + + +
Хурд хүчний   + +      
Ганцаарчилсан +   +   +  
Координац   + +      
Спорт тоглоом +       +  

 

Энэ бэлдмэл нь тархины интэрграцын механизмыг шууд идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ. Оюуны хөдөлмөр ой тогтоолтыг сайжруулах сургалтыг идэвхжүүлэх стрессд тархийг тогтвортой байлгах,доод төвүүдийн өөр хоорондын холбоост үйл ажиллагаа сайжруулдаг. Ноотроп бэлдмэл нь мэдэрлийн зохицуулах механизмыг сайжруулж хөдөлгөөний дадал дүйг сэргээж өгдөг. Мөн бодисын солилцоонд идэвхтэй оролцож дэмжинэ.

Хүснэгт 18

Ноотроп бэлдмэлүүд

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Хүүхэд өсвөр
Ацефен 0.1г өдөрт 3 удаа - 3-4 долоо хоног
Аминалон 0.5г өдөрт 3 удаа 0.25 г өдөрт 3 удаа 2-4 долоо хоног
Глиатилин 1 капсулаар өдөрт 2-3 удаа - 1-3 долоо хоног
Луцетам 2 таб өдөрт 1таб өдөрт 3-4 долоо хоног
Ноотропил 0.8г өдөрт 2 удаа 0.4г өдөрт 3 удаа 3-4 долоо хоног
Пирацетам 0.8г өдөрт 3 удаа 0.4г өдөрт 2-3 удаа 4-6 долоо хоног

Хүснэгт 19

Тархи хамгаалах нөлөө бүхий янз бүрийн бэлдмэл

Бэлдмэл Хүчилтөрөгчийн дутагдалд тогтвортой байлгах Тархины энерги ба цусан хангамжийг сайжруулах Зохицуулалт дээшлүүлэх
Пирацетам + + +
Аминалон + + +
Пантогам +   +
Глиатилил + +  
Кавинтон   +  
Луцетам + + +
Фенибут + +  
Энцефабол +   +

 

Глиатилин мэдрэл тэтгэгч, холиномиметик үйлдэлтэй. Эсийн мембраны фосфолипидыг урьдал бодис бөгөөд анаболик солилцоонд оролцоно.

Спорт-д тохиолдсон тархи нугасны гэмтлийн цочмог гэмтэл болон сэргээлтийн үед хэрэглэнэ.

Гаж нөлөө: суулгах, дотор муухайрах шинж илэрч болзошгүй.

Луцетам – Цагирагт гаммааминобутирын хүчлийн уламжлалын бэлдмэл. Тархины цусан хангамж, бодисын солицоонд эерэгээр нөлөөлнө. Исэлдэн сэргэх явцыг идэвхжүүлэх, глюкоз ашиглалт ихэсгэх, тархины цусан хангамж дутагдсан хэсэг дэх цусны урсгалыг сайжруулж өгнө. АТФ-н солилцоог хурдасгах маягаар бие махбодын энергийн төвшөрүүлгийг ихэсгэж өгнө. Тархины эдийн РНХ бөөмийн нийлэгжлийг ихэсгэнэ. Тархины эд хүчилтөрөгчийн дутагдал болон хорт нөлөөлөлд тогтвортой байлгах нөхцөлийг дээшлүүлэх. Суралцах явцыг хөнгөвчлөх, ой тогтоолтын нягтралыг сайжруулна. Цусан дахь тромбоцитийн түвшинг дарангуйлна. Луцетамид тайвшруулах үйлдэл байхгүй. Хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэнэ. 30-60 минутын дараа цусанд хамгийн өндөр тунд хүрэх ба тархи нугасны шингэнд 2-8 цаг байна. Шээсээр ялгарна. 1 удаагийн хэрэглээнээс хойш 24-30 цагийн дараа 90-100% гадагшилна. Спорт-д стрессын нөлөөнд ТМС-ийг тогтвортой байлгах хүчилтөрөгчийн дутагдлын үед оюуны болон ой тогтоолтыг сайжруулах, хүүхэд суралцахад, тархины гэмтлийн дараах үед тус тус хэрэглэнэ.

Гаж нөлөө. Ховор тохиолдолд хэвлийгээр өвдөх, тайван биш болох, толгой өвдөх, хуруу чичрэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Пирацетам (ноотропил). Тархины цусан хангамж бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлнэ. Глюкозын ашиглалтыг ихэсгэх гэмтсэн хэсэг дэх цусны урсгалыг сайжруулах, тромбоцитийн бөөгнөрөх идэвхийг саатуулах, гэмтсэн тархины эдийг хордлого хүчилтөрөгчийн дутагдал, цахилгаан шокоос хамгаалах тархины антеграцын үйл ажиллагааг сайжруулах үйлдэл үзүүлнэ. Тайвшруулах болон сэтгэлийг идэвхжүүлэх үйлдэлгүй. Ходоод гэдэсний замаар бүрэн шимэгдэнэ. Цусны сийвэнд 30 минутын дараа хамгийн өндөр тунд хүрч нугасны шингэнд 2-8 цаг байна. Тархины эдэд хуримтлагдах ба ялангуяа дух чамархай, дагз, бага тархинд илүү хуримтлагдана.

Хэрэглэх Заалт: Ой тогтоомж өөрчлөгдсөн, анхаарал төвлөрөлт буурсан, сэтгэл санаа дундуур, тархины цусан хангамж өөрчлөгдсөн, тархины гэмтэл зэрэгт хэрэглэнэ.

Тун: Хоолны өмнө уух, булчин, судсанд тарьж хэрэглэнэ. Тамирчдад 0.8г өдөрт 3 удаа хэрэглэнэ.

Гаж нөлөө: Гаж нөлөө Ховор тохиолдолд хаяа диспэпси илэрнэ. Тайван биш болох толгой эргэх, өвдөх хуруу чичирч болно. Нойр булчирхайн үед өдрийн цагт хэрэглэж болно.

Энербол (Пиридитол, пуритинол) Төв мэдрэлийн системийн бодисын солилцоонд эерэгээр нөлөөлнө. Цус тархины хоригоор глюкоз нэвтрэлтийг хурдасгана. Илүүдэл хэмжээгээр сүүний хүчил үүсэлтийг багасгана. Чөлөөт өөхний хүчил амин хүчил, цууны хүчил нэвтрэлтийг сайжруулна. Мөн тархины эд хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэртэй байдлыг ихэсгэж өгнө. Спортод хэрэглэх: Гликолитик дэглэмд бэлтгэл сургуулилт хийгдэж байгаа үе, эрчимтэй ачааллын үед тархины эдийн хүчилтөрөгчийн дутагдал тэсвэртэй байлгах, янз бүрийн хөдөлгөөний дадал, зохицуулалтыг сайжруулах, Сэтгэл гутралын үед хавсарсан эмчилгээнд сүүний хүчил-ацидозын түвшинг бууруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Тун: Өдөрт 2-3 удаа хооллосноос 15-30 минутын дараа ууна. Нэг удаагийн тун 0.1-0.3г, насанд хүрэгчдийн хоногийн тун 0.2-0.6 г.

Гаж нөлөө-толгой өвдөх, гүйлгэх, нойргүйтэх, нойр алдагдах, цочромтгой болох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Цээрлэлт: сэтгэл хөөрөл, таталтын үед хэрэглэхийг цээрлэнэ.

Энцефабол. ТМС-ийн бодисын солилцоог идэвхжүүлэх, глюкоз цус тархины хоригийг нэвтрэх хурдыг ихэсгэх, сүүний хүчил зайлуулах, эдийн хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэртэй байлгахад чиглэгдэнэ.

Хэрэглэх Заалт: Спортод стресс нөлөөнд хүчилтөрөгчийн дутагдал үүссэн үед ой тогтоолт анхаарлын төвшөрүүлэлт сулрах сэтгэл зүйн тогтворжилт, оюуны үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэнэ.

Цээрлэлт: Оройн цагаар хэрэглэхийг хориглоно.

 

Сэтгэл зүйн байдлыг зохицуулах

Хамгийн гол нь сэтгэл зүйн байдлыг зохицуулах тайвшруулах суллахад эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Сэтгэл зүйн байдлыг зохицуулах бэлдмэлүүдийг хүнд физик ачааллын үед сэрэх байдлыг арилгах, нойр алдагдах, зүрх судас, хоол боловсруулах замын үйл ажиллагааны хөнгөн алдагдлын үед эмчилгээтэй хавсрах байдлаар хэрэглэнэ.

Хүснэгт 20

Сэтгэл зүйн байдлын зохицуулалтыг хэрэглэх

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний өмнөх Тэмцээний Сэргээлтийн үе
Эхлэл үе Суурь Тусгай бэлтгэл
Мөчлөгт +         +
Хурд хүчний +         +
Ганцаарчилсан +         +
Координац +     +   +
Спорт тоглоом         + +

 

Тайвшруулах эмийн бэлдмэлүүд нь нойр хэвийн болгох, сэтгэл зүйн алдагдлыг тогтворжуулахаас гадна маргааш өдрийн бэлтгэлийн хурд хөдөлгөөний оновчтой байдалд өөрчлөлт оруулдаггүй.

Астени нь

  • Сэтгэл зүйн хэлбэлзэл, өөрөө өөртөө итгэх итгэлгүй болох
  • Ажиллах чадвар буурч амархан ядрамтгай болох
  • Интеллект буюу ой тогтоол, анхаарлын багтаамж муудах
  • Бэлгийн дур хүсэл буурах зэргээр илэрнэ.

Хүснэгт 21

Сэтгэл зүйн байдлын зохицуулах бэлдмэлүүд

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Залуучууд
Валериана 1-2 мөхлөгөөр шөнө 1 мөхлөгөөр шөнө Нэг удаа
Гептрол 2 таб - 3 долоо хоног
Ивадал 10 мг шөнө - Нэг удаа
Натри бромид 0.1-1 г 3-4 удаа 0.05-0.4 т 3 удаа 2-3 долоо хоног
Негрустин 1 капсулаар 1-2 удаа 1 капсулаар 1-2 удаа 1-2 долоо хоног
Ново-Пассит 1 таб эсвэл 1 цайны халбагаар 2-3 удаа 1 цайны халбагаар 1-2 удаа 1-2 долоо хоног
Мелаксен 3 мг - Нэг удаа
Мелатонин 3 мг - Нэг удаа
Пассифлора 20-40 дусал - 3-7 долоо хоног
Энерион 2 таб 400 мг 2 таб 400 мг 4 долоо хоног

 

Бамбайн бэлдмэл-Валериана. Ургамлын гаралтай бэлдмэл. Дунд зэргийн тайвшруулах нөлөө үзүүлнэ. Тайвшруулах нөлөө нь аажуу илэрч жинхэнэ нойрыг хөнгөвчилж өгнө. Сулавтар булчин суллах үйлдэлтэй.

Спортын практикт хэрэглэх нь: хүнд биеийн ачааллын үед хэт сэрэх явцыг багасгах, нойр хөнгөн алдагдах, сэргээлтийн үед зүрх судасны системийн хөнгөн үйл ажиллагааны алдагдлын үед мөн хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдсан үед хэрэглэнэ.

Тун: Шөнө 1-2 шахмалыг хэрэглэнэ.

Гаж нөлөө: Их тунгаар хэрэглэвэл бие сулрах унжгар болох бөгөөд ажиллах чадвар буурдаг.

Глицин (амин цууны хүчил) Глицин нь амин хүчил бөгөөд бие махбдод төвийн саатуулах нейромедиаторын үүрэг гүйцэтгэнэ. Тархины эдийн бодисын солилцоог сайжруулах, тайвшруулах, сэтгэц хөдлөлийн ачааллыг багасгах, дасан зохицох чадварыг сайжруулах, судасны вагетатив хямралыг багасгах зорилгоор гавал тархины гэмтлийн үед хэрэглэнэ. Эдийн солилцоо тохируулна. Төв мэдрэлийн системийн сэрэх саатах явцыг хэвийн болгох бэлдмэл юм. Стрессийн эсрэг нөлөөлнө. Оюуны ажиллах чадварыг ихэсгэнэ.

Хэрэглэх Заалт: Стресс болон сэтгэц хөдлөлийн ачааллын үед оюуны ажиллах чадварыг сайжруулах зорилгоор хэрэглэхийн зэрэгцээ мэдрэлийн системийн янз бүрийн үйл ажиллагааны болон органик өвчнүүд(невроз, невроз төст байдал, вагетатив судасны дистони, гавал тархины гэмтэл болон мэдрэлийн халдварын үр урхаг) сэтгэл санааны тогтворгүй байдал, цочромтгой байдал, нойр өөрчлөгдөх үед хэрэглэнэ.

Гаж нөлөө: Харшлын урвал илэрч болзошгүй.

Тун: 0.1г. Хоногийн тун 0.3 г.

Энерион (сальбутиамин). Төв мэдрэлийн системийн тогтолцооны бодисын солилцоог зохицуулах бэлдмэл энерион нь ниилэг нэгдэл тиаминтай ойролцоо бүтэцтэй. Ходоод гэдэсний замаар сайн шимэгдэнэ. Цусны сийвэнд хамгийн өндөр тун 1-2 цагийн дараа үүсэх ба шээсээр ялгарна. Хэрэглэж эхэлсэнээс хойш 5-7 хоног нөлөөлөл үргэлжилнэ. Дээд тал нь 3 долоо хоног үргэлжилнэ.

Заалт: Спортын практикт тэсвэр буурсан, анхаарал суларсан, дайчилах идэвх буурах, өөрт итгэлгүй болох мөн хэт бэлтгэлжилтын 1-2 дугаар шатанд хэрэглэнэ. Биологийн цагийн өөрчлөлтийн үед сэргээлтийг сайжруулах, астенийн үед мөн амин дэм дутагдах үед хэрэглэнэ.

Тун: Өдөрт 2 шахмал 400 мг.

Гаж нөлөө: Гаж нөлөө багатай.

 

Зүрхний булчингийн агших чадвар буурах

Шалтгаан:

- хэт бэлтгэл хийх;

- архаг халдварын голомтын хордлого;

- бие махбодын дархлааны урвал үүсгэх чанарыг бууруулах;

- Дотоод шүүрлийн системийн тэнцвэрт байдал алдагдах;

- гипертензи, шокийн байдал г.м.

Үр дагавар:

Зүрхний булчингийн бодисын солилцоо алдагдана.

Илрүүлэлт ба хяналт:

ЭКГ, Эхо-Кг, хоногийн ЭКГ-мониторинг, функцийн дээж.

Тохируулга:

- Энергийн бэлдмэл;

- ургамлын гаралтай коронаролитик, анаболик;

- зүрхний булчингийн метаболизм зохицуулагч хэрэгсэл;

- амин дэм, эрдэс бодис.

 

Бодисын солилцооны исэлдэлтийн явц удаашрах зүрхний булчин гэмтэхээс хамгаалахад хүрэлцээтэй энергиэр хангах нь чухал юм. Зүрхний булчингийн эд дэхь фосфокреатины агууламж дутагдах үед зүрхний булчингийн агших хүч суларч үйл ажиллагааны сэргэлт буурдаг.

Зүрхний булчингийн гэмтэл нь өндөр энергит фосфорт нэгдэл эдэд хадгалагдах байдалтай нягт уялдаа холбоотой байдаг.

Креатинфосфат нь зүрх хамгаалах сарколемийг тогтворжуулах, эсийн ферментийн нөөцийг хамгаалах их энергийг хүрэлцээтэй түвшинд барихад чухал үүрэгтэй.

Өндөр энергит нэгдэл /макроэрги/ бэлдмэлүүдийг хэрэглэхэд зүрх гэмтэхээс урьдчилан сэргийлээд зогсохгүй, зүрхний бодисын солилцооний хамгаалах агших үйл ажиллагааг сэргээх үүрэг гүйцэтгэдэг. Зүрхний эсийн митохондри их хэмжээтэй идэвхтэй энергиэр хангагдаж байх онцлогтой. Эсийн үхэл нь митохондрийн мембран гэмтэхээс эхэлдэг. Мөчлөгт спортын төрөл нь ихэвчлэн тэсвэр хөгжүүлэхэд голлодог бөгөөд сүүний хүчил гэх мэт метаболитуудын хуримтлал их үүсгэж арьс булчингийн судсуудыг тэлж үүнээс үүдэлтэй ачааллын дараах коллапсд орох нь элбэг байдаг.

Эрчимтэй гэнэтийн ачааллын улмаас бодисын солилцооны өөрчлөлт их үүсдэг тул эмийн тохируулга хийх нь чухал юм. Үүнд:

Неотон –фосфокреатин 2-4 г нэг удаа эсвэл 5-7 хоног.

Креатин моногидрат 3-5 г тунг тамирчны биеийн жинд тохируулж болно. 2-4 долоо хоног.

Кали, магнийн бэлдмэлүүд: Калийн ортотат, магнерат, аспаркам (панангин) 1 таб өдөрт 3 удаа, 3 долоо хоног ууна.

Милдронат 10 мл венийн судсанд. 5 удаа өдөрт 1 удаа. 2 капсулаар өдөрт 2 удаа. 2-3 долоо хоног ууна.

Рибоксин /инозин/ 1 таб өдөрт 3 удаа 3 долоо хоног ууна.

Генфогамма 1 грам, дражаар өдөрт 1 удаа 3-4 долоо хоног ууна.

Янтарын хүчил 0.25-0.5г. өдөр 2-3 удаа дараа нь шууд неотон 1 ээлж хэрэглэж болно.

Бэлдмэлүүд нь ихэвчлэн зүрх судасны системийг гэмтээхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх ба мөн эмгэг хэлбэрийн үед хэрэглэнэ.

Гадаад амьсгалын үйл ажиллагааны сулралт

Шалтгаан:

- хэт бэлтгэл хийх;

- Амьсгалын дээд замын архаг өвчин; гуурсан хоолойн багтраа өвчин – (астма).

Үр дагавар:

Өрц, амьсгалын булчингийн агших чадвар буурна.

Илрүүлэлт ба хяналт:

- амьсгалж гаргасан агаарын хамгийн дээд хурд (пикфлоуметр);

- Уушгины амьдралын багтаамж

Тохируулга:

антиоксидант, антигипоксант; амьсгалын замын өвчний эмчилгээ.

(хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг болон ангижруулагч бэлдмэлүүдийг хэрэглэх бүлгийг харна уу.)

Бэлтгэлийн ачааллын үед элэгний үйл ажиллагаа буурах

Шалтгаан:

- бэлтгэлийн ачаалал ихдэх; хэт бэлтгэл хийх;

- цөс зогсонгиших

- цөсний цорго, цөсний уут үрэвсэх өвчин;

- допинг хэрэглэх.

Үр дагавар:

- элэгний эсийн идэвхитэй байдал буурах, уураг, амин хүчил, дархлааны үзүүлэлтүүдийн түвшин буурах;

- элэгний өвчний хам шинж, хоол боловсруулах үйл ажиллагаа буурах;

- ажиллах чадвар буурах.

Илрүүлэлт ба хяналт:

Хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо, реограф, биохими г.м.

Тохируулга:

Гепатопротектор, энергит бэлдмэл, антиоксидант, антигипоксант; цөөс хөөх хэрэгсэл; бичил эргэлтийг сайжруулагч бэлдмэлийг хэрэглэнэ.

 

Элэг хамгаалах бэлдмэл

Элэгний үйл ажиллагаа буурах нь бэлтгэлийн ачаалал, бие махбодын физиологийн боломжит заагаас хэтэрсэн үед үүсдэг. Мөн тохиромжтой биш ачаалал үед цөс ялгаруулах үйл ажиллагаа дагалдан цасний хүүдийн агших үйл ажиллагаа унадаг. Цаашилбал дотор эрхтэний гинжин үйл ажиллагааны зарчим алдагдаж дархлал сулрах жин хасагдаж эхэлдэг. Элэгний үйл ажиллагаа алдагдахаас урьдчилан сэргийлэх мөн үйл ажиллагааны алдагдлыг илрүүлэх зорилгоор биохимийн анализ хийх, реографи мөн хэт авианы оношлогоог хийх хэрэгтэй. Мөн эмийн дэмжлэг хийнэ. Үүнд: элэг хамгаалах бэлдмэл антиоксидант, антигипоксант, цөс хөөх бэлдмэлүүдийг хэрэглэх нь зохимжтой.

Бэлтгэл сургуулилтын эрчимтэй өндөр ачааллын үед бодисын задрал хэмжээ ихэсэж элэгний эдийг гэмтээх үйлдэл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гепатопротекторуудыг хэрэглэнэ.

Хүснэгт 22

Тосонд уусдаг амин дэм

Амин дэм Бодисын солилцооны шинж чанар Тун мг
А (ретинол) Эсийн мембраны нэгдлийн бионийлэгжилтэнд оролцоно. 1.5  
Д (Кальциферол) Кальцийн солилцоонд оролцоно. 0.01 0.007
Е (Токоферол) Антиоксидант эсийн мембран бүтэн байдлыг тогтооход оролцоно. 12-15 5-10
К (Викозол) Цус бүлэгнэлтэнд оролцоно. Исэлдэн ангижрах урвалд оролно. 0.15-0.3 0.01-0.015

 

 

Эрдэс давсыг хэрэглэх нь

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний үе Сэргэлтийн үе
Бэлтгэл үе Суурь Тусгай бэлтгэл Тэмцээний өмнөх
Мөчлөгт + + +     +
Хурд хүч + + +      
Ганцаарчилсан +   +      
Координаци-зохицуулгат +   +      
Спорт тоглоом +       +  

 

Хүснэгт 33

Макроэлемент

Эрдэс давс Бодисын солилцооны шинж чанар Хоногийн тун
Насанд хүрэгчид Хүүхэд
Ca (Кальци) Фермент эсийг идэвхжүүлнэ. Араг ясны бүрэлдэхүүнд хэсэг оролцоно. Цус бүлэгнэлтэнд оролцоно. 0.8-10 0.7-1.0
P (фосфор) Энергийн нэгдэл, нуклейн хүчлийн бүрэлдэхүүнд орно. Араг ясны бүрэлдэхүүнд оролцоно. 0.7-1.2 0.5-0.7
Mg (Магни) Мэдрэлийн сэрэл дамжихад идэвхтэй оролцоно. Эсийг идэвхжүүлнэ. 0.4-0.5 0.2-0.3
Na (Натри) Осмос даралтыг зохицуулна. Ферментийг идэвхжүүлнэ. 3-5 1.2-1.6
К (Кали) Осмос даралтыг зохицуулна. Эсийн ферментийг идэвхжүүлнэ. Холбогч эдийн нийлэгжилтэнд оролцоно. 3.5-5 2-3.7
Cl (Хлор) Осмос даралтыг зохицуулна. Хүчиллэг ходоодны шүүс үүсэхэд оролцоно. 5-7 1.8-2.3
S (Хүхэр) Уургийн болон фермент бүрэлдэхүүнд оролцоно. Тогтсон тунгүй Тогтсон тонгүй
Тамирчдын хүнд бэлтгэл, тэмцээний үе, цагийн зөрөө, өндөр уулын бүс, халуун уур амьсгал, цаг агаарын тааламжгүй нөхцөлд бэлтгэл сургуулилт хийх үед тохиромжтой, нэмэлт хэлбэрээр хэрэглэх нь зүйтэй.

Хүснэгт 34

Микро элемент

Эрдэс давс Бодисын солилцооны шинж чанар Хоногийн тун
Насанд хүрэгчид Хүүхэд
Fe (Төмөр) Фермент, миоглобин, гемоглобины бүрэлдэхүүнд оролцоно. 10-18 8-14
I (Йод) Бамбай булчирхайн бүрэлдэхүүн хэсэг 0.1-0.15 0.11-0.13
F (Фтор) Шүдний үрэвсэл хамгаална. 1.5-3 0.5-0.8
Cu (Зэс) Цусны уураг, зарим ферментийн бүрэлдэхүүн хэсэг 1.2-2 0.7-1.0
Zn (Цинк) Фермент идэвхжүүлнэ. 10-15 7-9
Mn (Марганц) Фермент болон араг ясны бүрэлдэхүүн хэсэг 5-10 2-5
Cr (Хром) Нүүрс ус, өөх тосны солилцоонд оролцоно. Инсулины бүрэлдэхүүн хэсэг 0.2-0.05  
Mb (Молибиден) Төмөр, зэсийн солилцоонд оролцоно. 0.3-0.5 0.03-0.15
Si (Кремни) Кератин, холбогч эдийн нийлэгжилтэнд оролцоно. Араг ясны бүрэлдэхүүн хэсэг 20-30 10-20
Se (Селен) Эр бэлгийн эс боловсруулахад оролцоно. Уургийн солилцоог хангана. Антиоксидант 0.06-0.2 0.03-0.05
Со (Кобальт) Цусны улаан бөөм, Вит В12 бүрэлдэхүүн хэсэг. 0.1-0.2 0.05-0.1
Br (Бор) Араг цусны бүрэлдэхүүн хэсэг   0.5-1

Ус давсны солилцоог хангах

Зорилго Нэршил
Усны тэнцвэрийг хадгалах Жүүс, тоники, цай, кофе, дасан зохицуулах шинэ
Хоолны үндсэн хэрэглээ буюу хамтарсан маягаар өдрийн турш
Бие махбодын ажиллах чдавар болон тэсвэрийг сайжруулах Амин дэм олон төрөл эрдэс давс антиоксидант A,C,E шингэн хэлбэрээр
Ам цангалт, усны солилцоог тэнцвэржүүлэх Эрдэсжүүлсэн ус изотоник шингэн
Бэлтгэл эхлэхээс 1-1.5 цагийн өмнө
Ус давсны солилцоог барих зорилгоор Өглөөний бэлтгэлийн өмнө 150-200 мл цэвэр жүүс
Бэлтгэлийн үед
Макро-микро элемент алдалтыг арилгах Изотоник уусмал эрдэсжүүлсэн уусмал 100-150 мл
Бэлтгэлийн дараа
Хүчил суурийн байдлыг сэргээх Ханасан 10%-200-400 мл бэлтгэл дуусаад 15-30 дараа хэрэглэх

 

Глюкоз – эрдэс давстэй 8-10% уусмал нь шууд шингэдэг бөгөөд үйл ажиллагааны боломжийг ихэсгэдэг. Бие махбодийн физик ачааллын дараа 1кг-аас доош жин хасагдаж байвал бие махбод шингэний дутагдалд төдий хэмжээгээр орж байна гэдэгийг анхаарах хэрэгтэй.



Поделиться:


Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 350; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы!

infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 3.141.244.201 (0.143 с.)