Дархлаа сулралтыг зохицуулах 


Мы поможем в написании ваших работ!



ЗНАЕТЕ ЛИ ВЫ?

Дархлаа сулралтыг зохицуулах



Ихэвчлэн дархлаа дэмжигч бэлдмэлүүд болох тималин, тимоген, Т-активин, мөн интерфероны бэлдмэлүүд болох циклоферон, ронколеикин хэрэглэдэг.

Хүснэгт 15

Дархлаа сайжруулах бэлдмэлийн спортын төрөл бэлтгэлийн үе шатанд тохируулан хэрэглэх нь

Спортын төрөл Бэлтгэлийн үе Суурь Тусгай бэлтгэл Тэмцээний өмнөх үе Тэмцээний үе Сэргэлтийн үе
Мөчлөгт + +       +
Хурд-хүчний + +        
Ганцаарчилсан + +        
Зохицуулгын +          
Спорт тоглоом +       +  

 

Циклоферон - үрэвслийн эсрэг, вирусын эсрэг болон дархлаа сайжруулах үйлдэлтэй. Интерфероны ялгаруулалтыг хэвийн болгож дархлалын байдлыг зохицуулах, дархлалыг сайжруулах үйлдэлтэй.

Цитоплазм болон бөөмийн бүтцэд нэвтэрч эрт үеийн интерфероны нийлэгжилтийг идэвхжүүлнэ. Лейкоцит, макрофаг, хучуур эдийг хамгаалах бүтээгдэхүүний үүсэлтийг эрчимжүүлнэ. Хор багатай, хуримтлагдахгүй бөөрөөр ялгарна.

Хэрэглээ: Янз бүрийн шалтгаантай дархлаа суларсан үед ялангуяа өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилтын үед вирусын шалтгаантай элэгний хурц болон архаг элэгний үрэвслийн үед /А,В,С,D/ хэрлэг өвчний үе дэх үений үрэвсэл, ходоодны шарх, арьсны өвчин - нейродерматит_ экзема, дерматозын үед тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх заалт – Насанд хүрэгчид, булчин болон венийн судсанд нэг удаагийн тун 0.25-0.5г. Шахмалыг – 0.3-0.6 г. Нэг удаа хоол идэхээс 30 минутын өмнө. Курс-1,2,4,6,8,11,14,17,20,23,26,29-р өдөрүүдэд хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх 1,2,4,6,8-дахь өдөрүүдэд хэрэглэнэ.

Эсрэг заалт Цирроз, жирэмсэн эмэгтэй, 4 хүртэлх насны хүүхэд.

Иммунал-Эхинацей. Ургамлын гаралтай бэлдмэл Үрэвслийн эсрэг болон дархлаа тэтгэх үйлдэлтэй. Элэг бөөрний бодисын солилцоог сайжруулна.

Хэрэглэх заалт: Бага хэмжээний физик ачааллын дараа хоёрдогч байдлаар дархлал суларсан үед, Биеийн болон сэтгэл зүйн хэт ядралтын үед, янз бүрийн байрлалтай архаг үрэвсэл дахисан үе дэхь дархлаа сулрах үед. Антибиотик эмчилгээний дараах үед тус тус хэрэглэнэ.

Заалт: Дотуур хэрэглэнэ. Бэлдмэлийн хэлбэр болон хувь хүний онцлогоос хамаарч тунг сонгон хэрэглэнэ. Ихэвчлэн 20 дуслаар өдөрт 2-3 дуслаар хоолны дараа 2 долоо хоног хэрэглэнэ.

 

Төв мэдрэлийн систем, захын мэдрэлийн,

ургал мэдрэлийн системийн үйл ажиллагааны тэнцвэр алдагдалыг засах

Шалтгаан:

- бие махбодын физиологийн боломжоос хэтэрсэн ачаалал;

- сэтгэл зүйн стресс.

Үр дагавар:

- тамирчны бэлтгэл ихдэх, сэтгэл санааны байдлын динамик алдагдах;

- бэртэл, гэмтэл;

- дотор эрхтэний өвчин;

- халдвар, хордлого.

Илрүүлэлт ба хяналт:

- сэтгэл зүйн тест;

- гараанаас гарах хариу үйлдлийн хугацаа, цохилтын хурд;

- норадреналины түвшин.

Тохируулга:

Нойрны өвчинг эмчлэх тайвшруулах бэлдмэл, ноотроп, адаптоген, ургал мэдрэлийн төвүүдэд нөлөөлөх хэрэгслүүдийг ашиглан засна.

Тамирчны сэтгэл зүйн байдлыг зохицуулахад хэд хэдэн төрлийн бүлэг эмүүдийг хэрэглэнэ.

1. Нойр алдагдлыг зохицуулах бэлдмэл

2. Гистамины эсрэг бэлдмэл

3. Сэтгэхүйн хариу үйлдлийн сөрөг хариу үйлдлүүдийг засах бэлдмэл

4. Тайвшруулах бэлдмэлүүд

5. Транквилизаторууд- сэтгэл засах эм

6. Ургал, төв мэдрэлийн сэрэх явцыг саатуулах бэлдмэлүүд

Сэтгэл засах эмийг өвөрмөц зохицуулга техник шаардсан спортын төрөлд хэрэглэхийг хориглоно.

Тамирчдад хамгийн их тохиолддог асуудал бол астени (сульдал) юм.

Астени – гол шалтгаан нь мэдрэл-сэтгэхүйн стресс, хэт ядралт, вирусын халдвар, архаг хордлого юм.

Тамирчдын төв мэдрэлийн системийн уналт нь

1. Биеийн болон сэтгэл зүйн ачаалал

2. Физиологийн хэвийн хэмжээнээс хэтэрсэн ачаалал авах зохицуулга алдагдана.

Хөдөлгөөний дадал алдагдана. Үүнээс болж гэмтэл авах магадлал өндөрсөнө. Сэтгэл зүйн динамик алдагдана, хэт ачаалалд орно. Спортын өвчинд нэрвэгдэнэ.

Илрүүлэлт: Сэтгэл зүйн тест

Гарааны хариу үйдлийн хурдыг тодорхойлох

Импульс дамжуулах хурдыг тодорхойлох

Цусанд адреналин, норадреналин тодорхойлох

Эмийн дэмжлэг

- Адаптогений буюу – дасан зохицуулалтыг сайжруулах бэлдмэл

- Тайвшруулах бэлдмэл

- Транквилизатор – сэтгэл засах бүлгийн эмүүд

- Нойрны алдагдлыг засах бэлдмэлүүд

- Ургал мэдрэлийн төвийн идэвхийг сааруулах бэлдмэл



Поделиться:


Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 223; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы!

infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 18.218.70.93 (0.008 с.)