Дасан зохицолтыг сайжруулах бэлдмэлийг хэрэглэх 


Мы поможем в написании ваших работ!



ЗНАЕТЕ ЛИ ВЫ?

Дасан зохицолтыг сайжруулах бэлдмэлийг хэрэглэх



Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний өмнөх Тэмцээний Сэргээлтийн үе
Эхлэл үе Суурь Тусгай бэлтгэл
Мөчлөгт + +   + + +
Хурд хүчний + + +   +  
Ганцаарчилсан + + +   +  
Захицуулгат +         +
Спорт тоглоом +   +   +  

 

Дасан зохицолтыг сайжруулах бэлдмэлүүдийг амин дэм болон бусад ургамлын гаралтай эмүүдтэй хамтарч хэрэглэж болно. Адаптогенийн бэлдмэл нь кофейны үйлдэлийг ихэсгэдэг бол тайвшруулах, нойрсуулах эмийн үйдэлийг сулруулдаг.

Жень-шень – Хүн орхоодойн хандмал.

Хүн хороодойн үндсэнд биологийн идэвх бодисын нэгдлүүд болох сапониний гликозид – гинсенозид, эфирийн тос, стирол, пептид, амин дэм, эрдэс давс агуулагддаг.

Төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэх, биеийн хүчний болон оюуны ажиллах чадварыг дээшлүүлнэ. Женьшен дотоод шүүрлийн булчирхайн ялгаруулалтыг зохицуулан цусан дахь глюкоз холестерины түвшинг багасгана.

Хэрэглэх Заалт: Удаан хугацааны физик болон сэтгэл зүйн ачааллын үед бие махбодыг эсэргүүцэх чадварыг ихэсгэх ажиллах чадварыг дээшлүүлэх, сэргээлтийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Тэмцээний үеийн цаг агаарын тааламжгүй нөхцөлд болон ядаргааны үед мөн цагийн зөрүүнд дасан зохицоход хэрэглэгдэнэ.

Хэрэглэх тун: 15-20 дуслаар буюу цайны халбагаар өдөрт 3 удаа хоолны өмнө ууна.

Цээрлэлт: нойргүйдэх хэт цочромтгой үед хурц халдварт өвчний болон артерийн даралт их үед хэрэглэхийг хориглоно.

Алтан гагнуур/ягаан мүгэд/ – Араг ясны хөндлөн судалт булчингийн эдэд хүчтэй нөлөөлөл үзүүлнэ. Мөн зүрхний булчингийн агших чадварыг нөлөөлнө. Нэг удаагийн хэрэглээний дараа булчингийн хүч, тэсвэр өсдөг. Ягаан мүгэд нь нь эсийн биоэнергийн идэвхийг сайжруулна. Эсийн митохондрийн хэмжээг хэсгэж нүүрс ус, өөхний хүчил, сүүний хүчлийн ашиглалт ихэсгэнэ. Булчин элгэнд гликогений хадгалалтыг ихэсгэж өгнө. Булчин хүчтэй суларсан үед булчингийн агших явцыг түргэсгэнэ. Үүний үр дүнд булчингийн ажиллах чадвар хурдан сэргэдэг.

Элеутерококк – эсийн мембранаар глюкоз нэвчилтийг ихэсгэнэ. Элеутерококк нь дулаан зохицуулалтыг сайжруулж өөхний хүчлийн исэлдэлтийг түргэсгэж ханиаднаас урьдчилан сэргийлнэ. Хараа болон өнгө ялгалтыг сайжруулж хэт бэлтгэлжилт, спортын өвчний үед эмчилгээнд нэмэлт байдлаар хэрэглэдэг.

Заманика – Женьшений ойролцоо үйлдэл үзүүлнэ. Бага тунгаар сааталд, их тунгаар сэргээх үйлдэл үзүүлнэ. Тиймээс хувьд хүнд тохируулан хэрэглэх хэрэгтэй.

Эхэлж 6 дуслаар стаканы тал усанд хийж өглөө өлөн дээрээ ууна. Дараа нь өөрт ямаршуу мэдрэмж байгааг анхаарах хэрэгтэй. Энерги үүсээд ажил хийх хүсэл төрж байвал тун идэвхтэй байгааг илтгэнэ. Харин сулраад идэвх буурвал сааталд орж байгааг илтгэнэ. Өөрийн хүссэн байдлаас болж маргаашнаас тунг ихэсгэж болно. Тунг ихэсгэхдээ 1 дуслаас илүүгээр нэмэхгүй байна.

Геримакс – Женьшены болон олон төрлийн амин дэм эрдэс давсны нэгдэл юм.

Эмчилгээ урьдчилан сэргийлэх зорилгоор оюуны болон биеийн хүчний ажил буурсан, ядаргаа, нойр алдагдах, амин дэм дутагдлын үед а-амин дэм, эрдэс давс дутагдах, бие махбодийн өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, өвчний дараах эдгэрэлтийн үед хэрэглэнэ.

Цээрлэлт –артерийн даралт ихдэх, сэрэмтгий чанар ихсэх, төмөр хуримтлагдах нөхцөлтэй үед хэрэглэхгүй.

Гаж нөлөө - өндөр тунгаар хэрэглэх үед нойр алдагдаж болзошгүй.

Геримак-женьшень 200 мг женьшений экстракт 3.5 мг- ногоон цай, 10 зүйл амин дэм, 7 зүйл эрдэс давс. 483 мг – гуараны экстракт орно.

 

Ноотроп бэлдмэл/ тархины бодисийн солилцоог идэвхжүүлэх/

Эрчимтэй бэлтгэлийн ачаалал болон тэмцээний үед ажиллаж байгаа булчинд цус жигд тархаж ашиглагддаг. Харин тархины хүчилтөрөгчийн хангамж алдагдаж тархины эсийн энергийн солилцоо буурч түүний үйл ажиллагаа сааталд ордог. Ноотропил бол энэ үед тархины эдийн эсийн энергийн солиоцооны түвшинг сайжруулна. Физиологийн боломжийг ихэсгэх ядаргаа арилгах бөгөөд анхаарал төвлөрүүлэлтийг ихэсгэнэ.

Хүснэгт 17

Ноотроп бэлдмэлийн хэрэглээ

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний өмнөх Тэмцээний Сэргээлтийн үе
Эхлэл үе Суурь Тусгай бэлтгэл
Мөчлөгт   + + + + +
Хурд хүчний   + +      
Ганцаарчилсан +   +   +  
Координац   + +      
Спорт тоглоом +       +  

 

Энэ бэлдмэл нь тархины интэрграцын механизмыг шууд идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ. Оюуны хөдөлмөр ой тогтоолтыг сайжруулах сургалтыг идэвхжүүлэх стрессд тархийг тогтвортой байлгах,доод төвүүдийн өөр хоорондын холбоост үйл ажиллагаа сайжруулдаг. Ноотроп бэлдмэл нь мэдэрлийн зохицуулах механизмыг сайжруулж хөдөлгөөний дадал дүйг сэргээж өгдөг. Мөн бодисын солилцоонд идэвхтэй оролцож дэмжинэ.

Хүснэгт 18

Ноотроп бэлдмэлүүд

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Хүүхэд өсвөр
Ацефен 0.1г өдөрт 3 удаа - 3-4 долоо хоног
Аминалон 0.5г өдөрт 3 удаа 0.25 г өдөрт 3 удаа 2-4 долоо хоног
Глиатилин 1 капсулаар өдөрт 2-3 удаа - 1-3 долоо хоног
Луцетам 2 таб өдөрт 1таб өдөрт 3-4 долоо хоног
Ноотропил 0.8г өдөрт 2 удаа 0.4г өдөрт 3 удаа 3-4 долоо хоног
Пирацетам 0.8г өдөрт 3 удаа 0.4г өдөрт 2-3 удаа 4-6 долоо хоног

Хүснэгт 19

Тархи хамгаалах нөлөө бүхий янз бүрийн бэлдмэл

Бэлдмэл Хүчилтөрөгчийн дутагдалд тогтвортой байлгах Тархины энерги ба цусан хангамжийг сайжруулах Зохицуулалт дээшлүүлэх
Пирацетам + + +
Аминалон + + +
Пантогам +   +
Глиатилил + +  
Кавинтон   +  
Луцетам + + +
Фенибут + +  
Энцефабол +   +

 

Глиатилин мэдрэл тэтгэгч, холиномиметик үйлдэлтэй. Эсийн мембраны фосфолипидыг урьдал бодис бөгөөд анаболик солилцоонд оролцоно.

Спорт-д тохиолдсон тархи нугасны гэмтлийн цочмог гэмтэл болон сэргээлтийн үед хэрэглэнэ.

Гаж нөлөө: суулгах, дотор муухайрах шинж илэрч болзошгүй.

Луцетам – Цагирагт гаммааминобутирын хүчлийн уламжлалын бэлдмэл. Тархины цусан хангамж, бодисын солицоонд эерэгээр нөлөөлнө. Исэлдэн сэргэх явцыг идэвхжүүлэх, глюкоз ашиглалт ихэсгэх, тархины цусан хангамж дутагдсан хэсэг дэх цусны урсгалыг сайжруулж өгнө. АТФ-н солилцоог хурдасгах маягаар бие махбодын энергийн төвшөрүүлгийг ихэсгэж өгнө. Тархины эдийн РНХ бөөмийн нийлэгжлийг ихэсгэнэ. Тархины эд хүчилтөрөгчийн дутагдал болон хорт нөлөөлөлд тогтвортой байлгах нөхцөлийг дээшлүүлэх. Суралцах явцыг хөнгөвчлөх, ой тогтоолтын нягтралыг сайжруулна. Цусан дахь тромбоцитийн түвшинг дарангуйлна. Луцетамид тайвшруулах үйлдэл байхгүй. Хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэнэ. 30-60 минутын дараа цусанд хамгийн өндөр тунд хүрэх ба тархи нугасны шингэнд 2-8 цаг байна. Шээсээр ялгарна. 1 удаагийн хэрэглээнээс хойш 24-30 цагийн дараа 90-100% гадагшилна. Спорт-д стрессын нөлөөнд ТМС-ийг тогтвортой байлгах хүчилтөрөгчийн дутагдлын үед оюуны болон ой тогтоолтыг сайжруулах, хүүхэд суралцахад, тархины гэмтлийн дараах үед тус тус хэрэглэнэ.

Гаж нөлөө. Ховор тохиолдолд хэвлийгээр өвдөх, тайван биш болох, толгой өвдөх, хуруу чичрэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Пирацетам (ноотропил). Тархины цусан хангамж бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлнэ. Глюкозын ашиглалтыг ихэсгэх гэмтсэн хэсэг дэх цусны урсгалыг сайжруулах, тромбоцитийн бөөгнөрөх идэвхийг саатуулах, гэмтсэн тархины эдийг хордлого хүчилтөрөгчийн дутагдал, цахилгаан шокоос хамгаалах тархины антеграцын үйл ажиллагааг сайжруулах үйлдэл үзүүлнэ. Тайвшруулах болон сэтгэлийг идэвхжүүлэх үйлдэлгүй. Ходоод гэдэсний замаар бүрэн шимэгдэнэ. Цусны сийвэнд 30 минутын дараа хамгийн өндөр тунд хүрч нугасны шингэнд 2-8 цаг байна. Тархины эдэд хуримтлагдах ба ялангуяа дух чамархай, дагз, бага тархинд илүү хуримтлагдана.

Хэрэглэх Заалт: Ой тогтоомж өөрчлөгдсөн, анхаарал төвлөрөлт буурсан, сэтгэл санаа дундуур, тархины цусан хангамж өөрчлөгдсөн, тархины гэмтэл зэрэгт хэрэглэнэ.

Тун: Хоолны өмнө уух, булчин, судсанд тарьж хэрэглэнэ. Тамирчдад 0.8г өдөрт 3 удаа хэрэглэнэ.

Гаж нөлөө: Гаж нөлөө Ховор тохиолдолд хаяа диспэпси илэрнэ. Тайван биш болох толгой эргэх, өвдөх хуруу чичирч болно. Нойр булчирхайн үед өдрийн цагт хэрэглэж болно.

Энербол (Пиридитол, пуритинол) Төв мэдрэлийн системийн бодисын солилцоонд эерэгээр нөлөөлнө. Цус тархины хоригоор глюкоз нэвтрэлтийг хурдасгана. Илүүдэл хэмжээгээр сүүний хүчил үүсэлтийг багасгана. Чөлөөт өөхний хүчил амин хүчил, цууны хүчил нэвтрэлтийг сайжруулна. Мөн тархины эд хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэртэй байдлыг ихэсгэж өгнө. Спортод хэрэглэх: Гликолитик дэглэмд бэлтгэл сургуулилт хийгдэж байгаа үе, эрчимтэй ачааллын үед тархины эдийн хүчилтөрөгчийн дутагдал тэсвэртэй байлгах, янз бүрийн хөдөлгөөний дадал, зохицуулалтыг сайжруулах, Сэтгэл гутралын үед хавсарсан эмчилгээнд сүүний хүчил-ацидозын түвшинг бууруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Тун: Өдөрт 2-3 удаа хооллосноос 15-30 минутын дараа ууна. Нэг удаагийн тун 0.1-0.3г, насанд хүрэгчдийн хоногийн тун 0.2-0.6 г.

Гаж нөлөө-толгой өвдөх, гүйлгэх, нойргүйтэх, нойр алдагдах, цочромтгой болох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Цээрлэлт: сэтгэл хөөрөл, таталтын үед хэрэглэхийг цээрлэнэ.

Энцефабол. ТМС-ийн бодисын солилцоог идэвхжүүлэх, глюкоз цус тархины хоригийг нэвтрэх хурдыг ихэсгэх, сүүний хүчил зайлуулах, эдийн хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэртэй байлгахад чиглэгдэнэ.

Хэрэглэх Заалт: Спортод стресс нөлөөнд хүчилтөрөгчийн дутагдал үүссэн үед ой тогтоолт анхаарлын төвшөрүүлэлт сулрах сэтгэл зүйн тогтворжилт, оюуны үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэнэ.

Цээрлэлт: Оройн цагаар хэрэглэхийг хориглоно.

 

Сэтгэл зүйн байдлыг зохицуулах

Хамгийн гол нь сэтгэл зүйн байдлыг зохицуулах тайвшруулах суллахад эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Сэтгэл зүйн байдлыг зохицуулах бэлдмэлүүдийг хүнд физик ачааллын үед сэрэх байдлыг арилгах, нойр алдагдах, зүрх судас, хоол боловсруулах замын үйл ажиллагааны хөнгөн алдагдлын үед эмчилгээтэй хавсрах байдлаар хэрэглэнэ.

Хүснэгт 20

Сэтгэл зүйн байдлын зохицуулалтыг хэрэглэх

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний өмнөх Тэмцээний Сэргээлтийн үе
Эхлэл үе Суурь Тусгай бэлтгэл
Мөчлөгт +         +
Хурд хүчний +         +
Ганцаарчилсан +         +
Координац +     +   +
Спорт тоглоом         + +

 

Тайвшруулах эмийн бэлдмэлүүд нь нойр хэвийн болгох, сэтгэл зүйн алдагдлыг тогтворжуулахаас гадна маргааш өдрийн бэлтгэлийн хурд хөдөлгөөний оновчтой байдалд өөрчлөлт оруулдаггүй.

Астени нь

  • Сэтгэл зүйн хэлбэлзэл, өөрөө өөртөө итгэх итгэлгүй болох
  • Ажиллах чадвар буурч амархан ядрамтгай болох
  • Интеллект буюу ой тогтоол, анхаарлын багтаамж муудах
  • Бэлгийн дур хүсэл буурах зэргээр илэрнэ.

Хүснэгт 21

Сэтгэл зүйн байдлын зохицуулах бэлдмэлүүд

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Залуучууд
Валериана 1-2 мөхлөгөөр шөнө 1 мөхлөгөөр шөнө Нэг удаа
Гептрол 2 таб - 3 долоо хоног
Ивадал 10 мг шөнө - Нэг удаа
Натри бромид 0.1-1 г 3-4 удаа 0.05-0.4 т 3 удаа 2-3 долоо хоног
Негрустин 1 капсулаар 1-2 удаа 1 капсулаар 1-2 удаа 1-2 долоо хоног
Ново-Пассит 1 таб эсвэл 1 цайны халбагаар 2-3 удаа 1 цайны халбагаар 1-2 удаа 1-2 долоо хоног
Мелаксен 3 мг - Нэг удаа
Мелатонин 3 мг - Нэг удаа
Пассифлора 20-40 дусал - 3-7 долоо хоног
Энерион 2 таб 400 мг 2 таб 400 мг 4 долоо хоног

 

Бамбайн бэлдмэл-Валериана. Ургамлын гаралтай бэлдмэл. Дунд зэргийн тайвшруулах нөлөө үзүүлнэ. Тайвшруулах нөлөө нь аажуу илэрч жинхэнэ нойрыг хөнгөвчилж өгнө. Сулавтар булчин суллах үйлдэлтэй.

Спортын практикт хэрэглэх нь: хүнд биеийн ачааллын үед хэт сэрэх явцыг багасгах, нойр хөнгөн алдагдах, сэргээлтийн үед зүрх судасны системийн хөнгөн үйл ажиллагааны алдагдлын үед мөн хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдсан үед хэрэглэнэ.

Тун: Шөнө 1-2 шахмалыг хэрэглэнэ.

Гаж нөлөө: Их тунгаар хэрэглэвэл бие сулрах унжгар болох бөгөөд ажиллах чадвар буурдаг.

Глицин (амин цууны хүчил) Глицин нь амин хүчил бөгөөд бие махбдод төвийн саатуулах нейромедиаторын үүрэг гүйцэтгэнэ. Тархины эдийн бодисын солилцоог сайжруулах, тайвшруулах, сэтгэц хөдлөлийн ачааллыг багасгах, дасан зохицох чадварыг сайжруулах, судасны вагетатив хямралыг багасгах зорилгоор гавал тархины гэмтлийн үед хэрэглэнэ. Эдийн солилцоо тохируулна. Төв мэдрэлийн системийн сэрэх саатах явцыг хэвийн болгох бэлдмэл юм. Стрессийн эсрэг нөлөөлнө. Оюуны ажиллах чадварыг ихэсгэнэ.

Хэрэглэх Заалт: Стресс болон сэтгэц хөдлөлийн ачааллын үед оюуны ажиллах чадварыг сайжруулах зорилгоор хэрэглэхийн зэрэгцээ мэдрэлийн системийн янз бүрийн үйл ажиллагааны болон органик өвчнүүд(невроз, невроз төст байдал, вагетатив судасны дистони, гавал тархины гэмтэл болон мэдрэлийн халдварын үр урхаг) сэтгэл санааны тогтворгүй байдал, цочромтгой байдал, нойр өөрчлөгдөх үед хэрэглэнэ.

Гаж нөлөө: Харшлын урвал илэрч болзошгүй.

Тун: 0.1г. Хоногийн тун 0.3 г.

Энерион (сальбутиамин). Төв мэдрэлийн системийн тогтолцооны бодисын солилцоог зохицуулах бэлдмэл энерион нь ниилэг нэгдэл тиаминтай ойролцоо бүтэцтэй. Ходоод гэдэсний замаар сайн шимэгдэнэ. Цусны сийвэнд хамгийн өндөр тун 1-2 цагийн дараа үүсэх ба шээсээр ялгарна. Хэрэглэж эхэлсэнээс хойш 5-7 хоног нөлөөлөл үргэлжилнэ. Дээд тал нь 3 долоо хоног үргэлжилнэ.

Заалт: Спортын практикт тэсвэр буурсан, анхаарал суларсан, дайчилах идэвх буурах, өөрт итгэлгүй болох мөн хэт бэлтгэлжилтын 1-2 дугаар шатанд хэрэглэнэ. Биологийн цагийн өөрчлөлтийн үед сэргээлтийг сайжруулах, астенийн үед мөн амин дэм дутагдах үед хэрэглэнэ.

Тун: Өдөрт 2 шахмал 400 мг.

Гаж нөлөө: Гаж нөлөө багатай.

 

Зүрхний булчингийн агших чадвар буурах

Шалтгаан:

- хэт бэлтгэл хийх;

- архаг халдварын голомтын хордлого;

- бие махбодын дархлааны урвал үүсгэх чанарыг бууруулах;

- Дотоод шүүрлийн системийн тэнцвэрт байдал алдагдах;

- гипертензи, шокийн байдал г.м.

Үр дагавар:

Зүрхний булчингийн бодисын солилцоо алдагдана.

Илрүүлэлт ба хяналт:

ЭКГ, Эхо-Кг, хоногийн ЭКГ-мониторинг, функцийн дээж.

Тохируулга:

- Энергийн бэлдмэл;

- ургамлын гаралтай коронаролитик, анаболик;

- зүрхний булчингийн метаболизм зохицуулагч хэрэгсэл;

- амин дэм, эрдэс бодис.

 

Бодисын солилцооны исэлдэлтийн явц удаашрах зүрхний булчин гэмтэхээс хамгаалахад хүрэлцээтэй энергиэр хангах нь чухал юм. Зүрхний булчингийн эд дэхь фосфокреатины агууламж дутагдах үед зүрхний булчингийн агших хүч суларч үйл ажиллагааны сэргэлт буурдаг.

Зүрхний булчингийн гэмтэл нь өндөр энергит фосфорт нэгдэл эдэд хадгалагдах байдалтай нягт уялдаа холбоотой байдаг.

Креатинфосфат нь зүрх хамгаалах сарколемийг тогтворжуулах, эсийн ферментийн нөөцийг хамгаалах их энергийг хүрэлцээтэй түвшинд барихад чухал үүрэгтэй.

Өндөр энергит нэгдэл /макроэрги/ бэлдмэлүүдийг хэрэглэхэд зүрх гэмтэхээс урьдчилан сэргийлээд зогсохгүй, зүрхний бодисын солилцооний хамгаалах агших үйл ажиллагааг сэргээх үүрэг гүйцэтгэдэг. Зүрхний эсийн митохондри их хэмжээтэй идэвхтэй энергиэр хангагдаж байх онцлогтой. Эсийн үхэл нь митохондрийн мембран гэмтэхээс эхэлдэг. Мөчлөгт спортын төрөл нь ихэвчлэн тэсвэр хөгжүүлэхэд голлодог бөгөөд сүүний хүчил гэх мэт метаболитуудын хуримтлал их үүсгэж арьс булчингийн судсуудыг тэлж үүнээс үүдэлтэй ачааллын дараах коллапсд орох нь элбэг байдаг.

Эрчимтэй гэнэтийн ачааллын улмаас бодисын солилцооны өөрчлөлт их үүсдэг тул эмийн тохируулга хийх нь чухал юм. Үүнд:

Неотон –фосфокреатин 2-4 г нэг удаа эсвэл 5-7 хоног.

Креатин моногидрат 3-5 г тунг тамирчны биеийн жинд тохируулж болно. 2-4 долоо хоног.

Кали, магнийн бэлдмэлүүд: Калийн ортотат, магнерат, аспаркам (панангин) 1 таб өдөрт 3 удаа, 3 долоо хоног ууна.

Милдронат 10 мл венийн судсанд. 5 удаа өдөрт 1 удаа. 2 капсулаар өдөрт 2 удаа. 2-3 долоо хоног ууна.

Рибоксин /инозин/ 1 таб өдөрт 3 удаа 3 долоо хоног ууна.

Генфогамма 1 грам, дражаар өдөрт 1 удаа 3-4 долоо хоног ууна.

Янтарын хүчил 0.25-0.5г. өдөр 2-3 удаа дараа нь шууд неотон 1 ээлж хэрэглэж болно.

Бэлдмэлүүд нь ихэвчлэн зүрх судасны системийг гэмтээхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх ба мөн эмгэг хэлбэрийн үед хэрэглэнэ.

Гадаад амьсгалын үйл ажиллагааны сулралт

Шалтгаан:

- хэт бэлтгэл хийх;

- Амьсгалын дээд замын архаг өвчин; гуурсан хоолойн багтраа өвчин – (астма).

Үр дагавар:

Өрц, амьсгалын булчингийн агших чадвар буурна.

Илрүүлэлт ба хяналт:

- амьсгалж гаргасан агаарын хамгийн дээд хурд (пикфлоуметр);

- Уушгины амьдралын багтаамж

Тохируулга:

антиоксидант, антигипоксант; амьсгалын замын өвчний эмчилгээ.

(хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг болон ангижруулагч бэлдмэлүүдийг хэрэглэх бүлгийг харна уу.)

Бэлтгэлийн ачааллын үед элэгний үйл ажиллагаа буурах

Шалтгаан:

- бэлтгэлийн ачаалал ихдэх; хэт бэлтгэл хийх;

- цөс зогсонгиших

- цөсний цорго, цөсний уут үрэвсэх өвчин;

- допинг хэрэглэх.

Үр дагавар:

- элэгний эсийн идэвхитэй байдал буурах, уураг, амин хүчил, дархлааны үзүүлэлтүүдийн түвшин буурах;

- элэгний өвчний хам шинж, хоол боловсруулах үйл ажиллагаа буурах;

- ажиллах чадвар буурах.

Илрүүлэлт ба хяналт:

Хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо, реограф, биохими г.м.

Тохируулга:

Гепатопротектор, энергит бэлдмэл, антиоксидант, антигипоксант; цөөс хөөх хэрэгсэл; бичил эргэлтийг сайжруулагч бэлдмэлийг хэрэглэнэ.

 

Элэг хамгаалах бэлдмэл

Элэгний үйл ажиллагаа буурах нь бэлтгэлийн ачаалал, бие махбодын физиологийн боломжит заагаас хэтэрсэн үед үүсдэг. Мөн тохиромжтой биш ачаалал үед цөс ялгаруулах үйл ажиллагаа дагалдан цасний хүүдийн агших үйл ажиллагаа унадаг. Цаашилбал дотор эрхтэний гинжин үйл ажиллагааны зарчим алдагдаж дархлал сулрах жин хасагдаж эхэлдэг. Элэгний үйл ажиллагаа алдагдахаас урьдчилан сэргийлэх мөн үйл ажиллагааны алдагдлыг илрүүлэх зорилгоор биохимийн анализ хийх, реографи мөн хэт авианы оношлогоог хийх хэрэгтэй. Мөн эмийн дэмжлэг хийнэ. Үүнд: элэг хамгаалах бэлдмэл антиоксидант, антигипоксант, цөс хөөх бэлдмэлүүдийг хэрэглэх нь зохимжтой.

Бэлтгэл сургуулилтын эрчимтэй өндөр ачааллын үед бодисын задрал хэмжээ ихэсэж элэгний эдийг гэмтээх үйлдэл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гепатопротекторуудыг хэрэглэнэ.

Хүснэгт 22



Поделиться:


Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 217; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы!

infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 18.119.139.50 (0.075 с.)