Ионы тэнцвэрт байдал алдагдах 


Мы поможем в написании ваших работ!



ЗНАЕТЕ ЛИ ВЫ?

Ионы тэнцвэрт байдал алдагдах



 

Биед ачаалал өгөх үед бие махбодын хүчиллэг үндсэн байдал болон ионы тэнцвэрт байдал алдагдах шалтгаан:

- гликолитийн горим дахь удаан хугацааны ажил;

- цус багадалт;

- бикарбонатын дутагдал.

Үр дагавар:

- цусны буферын багтаамжийн өөрчлөлт;

- сүүн хүчлийн (лактат) хуримтлал;

- ацидоз - хүчилжих;

- биеийн ажиллах чадвар хүчтэй буурах.

Илрүүлэлт ба хяналт:

Лактат (La), цусны хүчил шүлтийн тэнцвэрт байдлын динамик, гемоглобины үзүүлэлтүүдийг ашиглаж болох бөгөөд эдгээр үзүүлэлт нь тамирчныг спортын ачаалалд хэр бэлтгэлтэй байгааг харуулах бодит шалгуурууд мөн.

Тохируулга:

Цусны буферын багтаамжийг ихэсгэх, шүлтжүүлэх, сүүний хүчлийн түвшинг бууруулах, ус-давсны тэнцвэрт байдлыг хадгалах. Цус багадалтыг тохируулах.

 

Сүүний хүчлийн(лактат) солилцоог тохируулах

 

Лактатын хуримтлал бол спортод тохиолддог маш том хүндрэл юм.

Бэлтгэл сургуулилт, тэмцээний үед бие махбодод бий болох лактатийн хуримтлал нь ажиллах чадварын өсөлт болон спорт (ялангуяа мөчлөгт төрлийн спорт)-ын ололт амжилтын үр дүнг хязгаарлагч үндсэн хүчин зүйлийн нэг юм.

Сүүний хүчил хуримтлагдаж, түүний боловсруулах бие махбодын боломж дээшилбэл сүүний хүчил болтлоо задарсан нүүрс-усаас шалтгаалан энерги хангамжийн гликолитик механизм явагдах үед дотоод орчин («исэлдэлт»)-ийн хүчил суурийн тэнцвэр шилжин хөдөлнө.

Гликолитик горимд энерги авах үндсэн зам бол Кребсийн цагираг (трикарбоны хүчлийн мөчлөг, нимбэгийн хүчлийн мөчлөг). Өөрөөр хэлбэл глюкозыг эхлээд пировиноградын, нимбэгийн, глютамины, хувын, шоргоолжны, алимны, сүүний (лактат) хүчлүүд болгон хувиргаж, дараа нь нүүрс хүчлийн хий, ус болтол исэлдүүлэх мөчлөг юм. Сүүний хүчил гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн бөгөөд хуримтлагдсаныхаа дараа бие махбодыг «исэлдүүлдэг», өөрөөр хэлбэл дотоод орчны хүчил суурийн тэнцвэрт байдлыг хүчиллэг тал руу шилжүүлэн хөдөлгөдөг.

Булчин агших үеийн энергийн шууд эх үүсвэр нь нэгдлийн энергиэр баян аденозинтрифосфатын задрал юм. Аденозинтрифосфатын зарцуулагдах нөөц нь тэр даруйдаа нөхөн сэргэх шаардлагатай (АТФ-ийн нөөц биеийн физик ачаалал эхэлсэнээс үед 2 секундын дотор дуусна). Хэрэв ингэхгүй бол булчин агших чадвараа алдана. Аденозинтрифосфатын эргэн нийлэгжих (ресинтез) анэроб болон аэроб үйл явцын хүчээр хэрэгжинэ (“Булчингийн энерги хангамж” -ийг харна уу).

Энерги хангамжийн гликолитик механизм сүүний хүчлийн тэсвэр хатуужил гэж нэрлэгдэх илрэлтэй шууд холбоотой. Аденозинтрифосфатын эргэн нийлэгжих энэ анаэроб механизм 20-30 сек-ээс 2-3 мин үргэлжлэх субмаксималь эрчимжлийн дасгалуудын үед илэрдэг. Бие махбодын гликолитик (эсвэл сүүний хүчлийн) боломж нь булчин (300-400 г) болон элгэнд (40-70 г) гликоген байдлаар байрлах, мөн цус болон эсийн бус шингэнд (25-30 г) чөлөөт глюкоз байдлаар байрлах нүүрстөрөгчийн нөөцөөс хамаарна.

Гликолитик багтаамж дараах томъёогоор илэрхийлэгдэнэ. Энэ нь:

 

Е = DLa х 0,0624 М

 

Е – гликолизын багтаамж, DLa – 2 мин хүртэлх хугацааны ажлын дараах үеийн цусан дахь сүүний хүчлийн хамгийн дээд концентраци (анхны түвшнийг хасаад), 0,0624 – цусны La концентраци болон тамирчны массын нэгж (М) хоорондын пропорциональ байдлын коэффициент.

Энэ тооцоо тамирчны хувьд их чухал байдаг. Үүнээс гадна гликолитик боломж нь сүүний хүчлийн мэдэгдэхүйц их хэмжээний хуримтлалаас шалтгаалан үүссэн таатай бус өөрчлөлтийг эсэргүүцэх бие махбодын чадвараас хамаарна.

Энэ үед бие махбодын дотоод орчны урвал хүчиллэг тал руу шилжин хөдөлнө.

Сүүний хүчлийн саармагжилт буферийн системээр явагдах бөгөөд саармагжих явц тэдгээрийн багтаамжаас хамаардаг. Цусны буферын багтаамж нь: 13% - бикарбонат, 1% - фосфат, 86% - уураг (76% нь гемоглобины буфер)-ийн буферуудаас бүрдэнэ. Цусны буферийн системүүд нь бэлтгэл сургуулилтын нөлөөнд бараг өөрчлөгддөггүй.

Тамирчин өөрийн үйл ажиллагаанд хамгийн дээд хүчин чадлыг хөгжүүлэх, мөн тус хүчин чадлыг тодорхой хугацаанд боломжийн хэрээр хадгалах зорилготой байдаг тул бие махбодын дотоод орчин дахь өөрчлөлт маш богино хугацаанд өрнөдөг. Тамирчны ажиллах чадварыг хязгаарлагч хүчин зүйл нь анаэроб солилцооны бүтээгдэхүүний хуримтлагдсан хэмжээнээс гадна, түүний хуримтлагдах хурдаас шалтгаална.

Гликоген дахь сүүний хүчлийн эргэн нийлэгжилт нь (нөхөн сэргэлт) элгэнд явагдана. Сүүний хүчлийг устгах энэхүү зам урт хугацааны ажилд маш чухал байдаг.

Булчингийн ажлын үеэр цусанд илрэх аммиак нь аденозинмонофосфатаас аммоний ион салсны үр дүнд үүсдэг.

Энэхүү үйл явц нь аденозиндифосфатын хоёр молекулаас бүрдэх аденозинтрифосфатын эргэн нийлэгжих явц бүрэн дүүрэн явагдахад (аденилаткиназын ферментийн тусламжтайгаар) шаардлагатай. Аммиакийн хуримтлал сүүний хүчил үүсэх явцыг сайжруулдаг бөгөөд ингэснээр булчингийн агших чадварын бууралтыг өдөөх, бүтцийн уургийг гэмтээх (миофибриллыг алдагдуулах) гажиг хүрээ үүснэ. Үүний үр дүнд урт хугацаагаар ажиллах чадварыг (хатуужил) хязгаарлагч дистрофик илрэлүүд систем болон эд эрхтэнүүдэд (элгэнд, бөөрнүүдэд, зүрх судасны, амьсгалын, гемологийн системүүдэд) илэрнэ.

Аммиакийн ялгаралтыг мочевины нийлэгжил дэхь түүний ашиглалтыг хурдасгах замаар сайжруулж болно.

Ингэх хоёр хувилбар байдаг. Үүнд:

а) мочевины нийлэгжил дэхь нүүрс хүчлийн хийг ашиглахын (бикарбонатын буферын багтаамжийг дээшлүүлэхийн) тулд бикарбонатыг (жишээ нь: Nа2CO3 4% уусмал) оруулна;

б) мочевины нийлэгжилийн мөчлөгийн эргэлтийг хурдасгахын тулд амино хүчлийн мөчлөгийн завсрын бүтээгдэхүүн (аргинин, орнитин, цитруллин)-ийг нэмнэ.

Салаалсан гинжтэй амин хүчлийн бэлдмэлүүд (аргинин, глютамин, орнитин, цитруллин) аммиакийн хоригийн гажгийг багасгаж, цусны амин хүчлийн бүрэлдэхүүнийг хэвийн байдалд оруулна.

Сүүний хүчлийн солилцоог тохируулахад чиглэсэн арга хэмжээнүүд:

· Аммиакийн хоригоос зайлсхийхэд тусалж чадах бодисыг хэрэглэх замаар сүүний хүчлийн хуримтлалыг багасгана (ингэснээр гажиг хүрээг тасалж чадна). Ингэж чадах бодисууд нь: хувын хүчлийн үүсмэлүүд болох сукцинатууд (натрийн цитрат), хувын хүчил өөрөө; алимны хүчлийн үүсмэлүүд болох малеатууд; глютамины хүчил, нимбэгийн хүчил.

· Хувын хүчил, бикарбонатуудыг хэрэглэснээр анаэроб мөчлөг дэхь солилцооны бүтээгдэхүүнүүдийн хуримтлагдах хурд буурч, миофибриллыг гэмтлээс хамгаална.

· Зохих чиглэлийн бэлдмэлээр (лецитин, эссенциале, гептрал г.м.) элэгний үйл ажиллагааг сайжруулснаар гликоген дахь сүүний хүчлийн эргэн нийлэгжилтийг ихэсгэх боломжтой болно.

· Фосфор, магни, төмрийн эм зүйн хэлбэрүүд цусны буферын багтаамжийг ихэсгэхэд нөлөөлнө. Ингэснээр гликолитик горимд ажиллах хамгийн дээд чадварыг илүү урт хугацаагаанд хадгалж, нөхөн сэргээлтийн хугацааг түргэсгэнэ. Цусны гемоглобины түвшин дээшлэх тусам гемоглобины буферын багтаамж ихэснэ.

· Төмөр, фосфор, магни, кобальт (энзим-катализаторын бүрэлдэхүүн хэсгүүд) мэтийн бичил элементүүд метаболик явцын урсалтыг сайжруулдаг.

· Цайрын бэлдмэл (цинкит) идэвхижлийн түвшинг бууруулна. Цайр ихэнх ферментийн, ялангуяа мочевины нийлэгжилтийн ферментийн кофактор нь болдог тул бодисын солилцоонд оролцоно.

· Пируватдегидрогеназын нэгдэл (дихлорацетат, димефосфон)-д нөлөөлснөөр аденозинтрифосфатын тоо хэмжээг ихэсгэнэ.

· Илчлэгээр (глюкоз, фруктоз, бал) хангалттай хэмжээгээр хангавал аммоны хэмжээ хэт ихсэх (мочевин) болон исэлдэлтийн катаболизмын явц, түвшинг буурахад хүргэнэ.

· Энзимүүд цусны буферын багтаамжийг ихэсгэж, мочевины түвшинг багасгана.

· Гомеопатик хэрэгсэл (ацидум лактикум, ацидум фосфорикум и г.м.)-ийг удаан хугацаанд хэрэглэснээр сүүний хүчлийн солилцоог тохируулна.

· Иллэг, алимны цуутай иллэг, усан засал эмчилгээ бие махбодаас сүүний хүчлийг гаргах явцыг хурдасгана.

Хүснэгт 11

Сүүний хүчил – ацидозыг тохируулах бэлдмэлүүдийг спортын төрөлд хэрэглэх нь

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний үе Сэргэлтийн үе
Бэлтгэл үе Суурь Тусгай бэлтгэл Тэмцээний өмнөх
Мөчлөгт   * *   * *
Хурд хүч   * *   * *
Ганцаарчилсан   *     * *
Зохицуулгат            
Спорт тоглоом         * *

 

Сүүний хүчлийн агуулгыг тохируулах бэлдмэлүүдийн шинж чанаруудыг доор товч харуулав.

Хүснэгт 12

Лактатын ацидозыг тохируулах бэлдмэлүүд

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Өсвөр үе
Стимол 1 хайрцаг өдөрт 1-3 удаа 1 хайрцаг 3-4 долоо хоног
Аргинин 3г өдөрт 2 удаа 1.5 гр 1 удаа 3-4 долоо хоног
Бенфогамма 1 мөхлөг өдөрт 1 удаа 1 мөхлөг өдөрт 1 удаа 2-3 долоо хоног
Глютамины хүчил 0.5г өдөрт 3 удаа 0.25 г өдөрт 3 удаа 2-3 долоо хоног
Димефосфон 15% уусмалаар 1 хоолны халбагаар 3-4 удаа 30мг/кг өдөрт 2-3 удаа 2-4 долоо хоног
Кокарбоксилаза 100 мг венийн судсанд 50 мг венийн судсанд 7-10 долоо хоног

Жич: Эдгээр бэлдмэлүүдийн тун нь хамгийн өндөр тунгаар авсаныг анхаарна уу.

 

Дихлорацетат пируватдегидрогеназын нэгдлийн идэвхжлийг дэмжих чадвартай тул сүүний хүчлийн үүсэлтийг багасгаж, эд эс болон биологийн шингэн дэхь түүний агуулгыг бууруулна. Хүчил суурийн тэнцвэрийг хэвийн болно. Энэхүү бэлдмэлийг хоногт 35-50 мг/кг тунгаар хэрэглэнэ. Курсыг үргэлжлүүлэх ёстой эсэх нь тогтоогдоогүй. Удаан хугацаагаар дихлорацетатыг хэрэглэсний дараа захын мэдрэлийн эмгэгшил (нейропатия) илрэх гаж нөлөө үзүүлэх магадлалтай.

Димефосфон нь эд эсийн амьсгалыг сайжруулах, мөн эсийн мембраны байдлыг тогтворжуулах чадвартай фосфорорганик нэгдэл юм. Клиник практик болон туршилтаар димефосфон нь хүчил суурийн тэнцвэрт байдлыг, мөн цусан дахь сүүн хүчил болон пировиноградын хүчлийн түвшинг хэвийн болгох нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон. Димефосфоны пируваткарбоксилазыг идэвхижүүлэгч нөлөөний үр дүнд сүүний хүчил болон пируват хоорондын тэнцвэрт байдал пируват тал руугаа шилжиж, Кребсын цагираг дэхь пируватын боловсруулалт нэмэгдэж, аденотрифосфатын бүлэг ихсэж, аденозинтрифосфат болон аденозинмонофосфатын харьцаа дээшилнэ. Бэлдмэлийн хоногийн тун 30 мг/кг.

Кокарбоксилаза. Бие махбодод тиаминээс үүсэх кофермент (В1 аминдэм).

Бие махбодын тусгай үйл ажиллгаа, хамгийн гол нь бодисийн солилцооны явцуудыг зохицуулагч нөлөө үзүүлнэ. Бодисын солилцоонд коэнзим байдлаар оролцоно. Ялангуяа нүүрс-усны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие махбод дахь сүүн хүчил, пировиноградын хүчлийн түвшинг бууруулж, глюкозын шингэлтийг сайжруулна. Мэдрэлийн эд эсийн тэжээлийг хэвийн болгож, зүрх-судасны системийн үйл ажиллагааг нөхөн сэргээхэд нөлөөлнө.

Хэрэглэх Заалт: нүүрс-усны солилцоог сайжруулахыг шаардагч янз бүрийн эмгэг байдалд, зүрх-уушигны дутагдлын үед амьсгалын ацидоз арилгахад; элэг, бөөрний дутагдалд; захын мэдрэлийн невритийн цусны эргэлтийн дутагдалд.

Бенфогамм. Кокарбоксилазын бэлдмэлийн реагент (үйлчлэгч бодис).

Аргинин (үл орлуулагдах амин хүчил). Мочевины солилцооны мөчлөгт оролцож, хоргүйжүүлж, аммиакийг бие махбодаас гаргана. Артерийн даралтыг бууруулна. Нас болон үзүүлэлтээс хамаарч тунгийн горимыг зохицуулна. Спортод үүнийг дотуур хэрэглэнэ. Бөөрний өвчин болон эрдэс давсын солилцооны алдагдалд болгоомжтой хэрэглэнэ.

Глютамины хүчил (орлогдох амин хүчил). Солилцооны явцыг хэвийн болгож, исэлдэх явцыг дэмжиж, аммиакийг саармагжуулах бие махбодаас зайлуулагдахад нөлөөлж, бие махбодыг хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэртэй болох чадварыг дээшлүүлнэ. Ацетилхолин болон аденозинтрифосфатын нийлэгжилт, калийн ионы шилжилтэд нөлөөлнө. Глютамины хүчил нь төв мэдрэлийн системийн синапс дахь сэрлийн дамуулалтыг дэмжигч нейромедиаторын амин хүчилд хамаарна.

Гликолитик горимд бэлтгэл хийх (аммиакийн хоригийг таслах замаар сүүний хүчлийн хуримтлалын түвшинг бууруулна), хэт бэлтгэл хийх (ТМС-ийн дэмжих), сэтгэл гутралын үед хэрэглэнэ. Глютамины хүчлийг бусад бэлдмэлийг хэрэглэснээс үүссэн мэдрэлийн хордлогыг тайлахад мөн хэрэглэнэ.

Гаж нөлөө: Удаан хугацаагаар хэрэглэсний дараа гемоглобины агуулга буурч, цагаан эс цөөрөх магадлалтай.

Хэрэглэх хугацаанд цус, шээсний шинжилгээ хийх шаардлагатай. Гаж нөлөө үзүүлбэл тус бэлдмэлийн хэрэглэх тунг багасгана.

Стимол (цитруллин + малат) нь сүүний хүчлийн боловсруулалт хийгдэхэд нөлөөлнө. Тус бэлдмэл тэсвэр хатуужлын бэлтгэл сургуулилт хийж буй тамирчны бие махбодын боломжийг өргөжүүлж, таатай бус мэдрэмж төрж эхлэх хугацааг холдуулж, таатай бус байдлыг урт хугацаанд «тэвчих» боломж олгоно. Өөрөөр хэлбэл ачааллын хэмжээ, эрчимжлийг ихэсгэнэ.

Үүнээс гадна нимбэгийн хүчил, гидрокарбонат натри, трометамол, цитруллинийг лактатын метаболизмийн өөрчлөлтийг засахад хэрэглэж болно.

Биеийн хэт ачааллын үед чөлөөтрадикал үүсэх

Чөлөөт радикалын тоо хэмжээ өсөх шалтгаан:

- биеийг хэт их ачаалах;

- антиоксидант (ангижруулагч) бэлдмэл дутагдах;

- хэт исэлдэлтийн урьдал бодис (прооксидант) үүсэх.

Үр дагавар:

Митохондрийн, эсийн мембраны, биохимийн урвалын үйл ажиллагаа алдагдах.

Илрүүлэлт ба хяналт:

Хэт исэлдэлтийн түвшинг (ПОЛ) хемилюминесценцийн аргаар тодорхойлох.

Тохируулга:

Антиоксидант хэрэглэх. Спортын практикт ангижруулагч бэлдмэлүүдийг ихэвчлэн хэрэглэдэг. Үүн дотроос хамгийн их нөлөөтэй үйлдэл үзүүлдэг ангижруулагч бэлдмэл болох амин дэм А, С, Е, дасан зохицуулах бэлдмэлүүд, зөгийн бал, олифен, кофермент Q10(убихинон), селен хэрэглэдэг.

Хүснэгт 13

Антиоксидантыг спортын төрлүүдэд хэрэглэх

 

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат Тэмцээний үе Сэргээлтийн үе
Эхлэл үе Суурь Тусгай бэлтгэл Тэмцээний өмнөх үе
Мөчлөгт   * *   * *
Хурд хүчний   * *   *  
Ганцаарчилсан   *        
Тэнцвэрийн         *  
Спорт тоглоом     *   *  

1. Амин дэм С буюу Аскорбины хүчил.

Аскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч тул амьд бие махбодийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. С витамин бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судаснуудын нэвчимхий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтийн явцын тохируулга, стеройд бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклейн болон рибонуклейн хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын биологийн дархлалын шинж чанарыг ихэсгэдэг. Хүний биед С витамин үл нийлэгжих тул зөвхөн хоол тэжээлтэй орж байгаа С витамин бие махбодын хэрэгцээг хангана.

Тун: Спортын практикт тэсвэрийн төрлийн спорт болон хэт бэлтгэлжилтийн үед хэрэглэнэ. Спортод насанд хүрэгчдэд 250-300 мг, залуучуудад 50-200 мг байна.

Гаж нөлөө: С витаминыг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл нойр булчирхайн Лангерхансын арал гэж нэрлэгдэх тэр хэсгийн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас чихрийн шижин үүсэх ба бөөрний дайвар булчирхайн гормонууд хэт ихэссэнээс бөөр гэмтэх, артерийн даралт нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрнэ.

Цээрлэлт: Жин хасалтын үед хэрэглэхгүй.



Поделиться:


Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 201; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы!

infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 18.225.149.32 (0.044 с.)