Ажиллаж буй булчин дахь эсийн амьсгал 


Мы поможем в написании ваших работ!



ЗНАЕТЕ ЛИ ВЫ?

Ажиллаж буй булчин дахь эсийн амьсгал



Шалтгаан:

- гипокси – Хүчилтөрөгчийн дутагдал

- митохондрийн амьсгалын хэлхээн дэхь бичил элементийн зөөвөрлөлт алдагдах;

- фосфокреатин зөөвөрлөлтын дутагдал ба алдагдал.

Үр дагавар:

Булчингийн агшилт буурснаар ажиллах хүчин чадал багасна.

Илрүүлэлт ба хяналт:

- креатинфосфокиназ (КФК) ба мочевины төвшрүүлгийг хэмжих;

- хүчиллэг үндсэн байдал, цусан дахь гемоглобин болон төмрийн түвшин, Магни - Mg, Кали-K, Кальци - Ca эрдэс бодисуудыг тодорхойлох.

Тохируулга:

Амьсгалын фермент, антигипоксант, макроэрг, фосфаген, энергизатор, төмөр, магни, кальци, кали зэргийг нэмэлт болгон өгнө.

Антигипоксант бэлдмэлүүд- Хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг бэлдмэлүүд

Антигипоксант гэдэг нь бие махбодийн хүчилтөрөгч шингээх чадварыг сайжруулж, эрхтэн болон эд эсийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулах замаар хүчилтөрөгчийн дутагдлыг тэсч давах бие махбодын чадварыг дээшлүүлэгч бэлдмэл юм.

Судалгаанаас харахад спортод тулгарах хүчилтөрөгчийн дутагдалтай тэмцэхэд митохондрийн нэгдэлд нөлөөлөгч эмийн бэлдмэлүүд хамгийн үр нөлөөтэй болох нь мэдэгдэж байна (Хүснэгт 12-14).

Антигипоксантуудыг дараах бүлгүүдэд хуваадаг. Үүнд:

- шууд антигипоксийн үйлдэл үзүүлэх бэлдмэл;

- эсэн дэхь метоболизмыг засагч:

· Мембран хамгаалах үйлдэл,

· шууд энергижүүлэх үйлдэл (эсийн исэлдэх-нөхөн сэргээх чадварт нөлөөлөх, Кребсийн цагираг ба митохондрийн амьсгалын хэлхээний нэгдэл);

- цусны зөөвөрлөх үйл ажиллагаанд нөлөөлөх:

· цусны хүчилтөрөгчийн багтаамжийг дээшлүүлэх,

· гемоглобин ба хүчилтөрөгчтэй адил төст чанарыг дээшлүүлэх,

 

Олифен (гипоксен). Антигипоксант. Эсэн дэхь олифены үйлдэлийн механизм нь хүчилтөрөгчийн эд эсийн хэрэглээг бууруулахад буюу гипоксийн нөхцөлд хүчилтөрөгчийг хэмнэлттэйгээр зарцуулахад чиглэгддэг.

Олифен гэдэг нь нийлэг мөн чанартай амьсгалын хэлхээний фермент юм. Олифен нь молекулын олон феноль бүтэцтэй учир электрон солилцооны өндөр багтаамжтай бөгөөд КоА ацетил (дараа нь трикарбоны хүчлийн мөчлөгт татагдан орох) үүсгэх замаар пировиноградын хүчлээс сүүний хүчил үүсэх үе шатанд богино эргэлтийн нөлөө үзүүлдэг. Олифен нөхөн сэргээгдсэн эквивалентуудыг ферментийн системд шууд зөөвөрлөх чадвартай тул молекулын түвшинд эд эсийг амьсгалахад нь тусалж чаддаг. Энэхүү бэлдмэл нь их хэмжээний үйл ажиллагааны идэвхтэй бүлгүүдийг өөртөө агуулсан учраас хүчилтөрөгчийн дутагдалтай нөхцөлд илрэх убихиноны дутагдлыг олон удаа арилгаж, нөхөн сэргээдэг. Митохондрийн амьсгалын хэлхээний хэсгүүдэд гэмтэл учирсан тохиолдолд олифен түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.

Олифены антиоксидант үйлчлэл түүний олон фенолт бүтэцтэй шууд холбоотой. Энэ бүтэц нь липидийн хэт эсэлдэлтийн процесст үүссэн чөлөөт радикалуудын эвдэн сүйтгэх нөлөөнөөс эсийн болон митохондрийн мембраныг хамгаалдаг. Энэ эмгэг процесс бие махбодод физик болон сэтгэл санааны онцгой нөлөө үзүүлэх үед эхэлдэг.

Олифен нь митохондрийн хүчилтөрөгчийн хэрэглээний хурдыг ихэсгэж, мөн исэлдэлтийн фосфоржуулалттай холбоотой байдлыг дээшлүүлж хүчилтөрөгчийн дутагдлыг давах чадварыг сайжруулдаг.

Олифен шууд үйлчлэх бэлдмэлийн хувьд өөрийн жижиг молекулуудаараа дурын эсийг хүчилтөрөгчөөр хангаж чадна. Ийм учраас бүх төрлийн хүчилтөрөгчийн дутагдалд түүнийг хэрэглэх боломжтой.

Энергийн нөөцийг хэмнэлттэй зарцуулахын тулд гликолитик исэлдэлтийг энергийн үндсэн суурийн аэроб исэлдэлтэнд шилжүүлдэг, өөрөөр хэлбэл солилцооны илүү ашигтай механизмд шилжүүлдэг. Анаэробын гликолизийн үед нэг молекулд аденозин трифосфатын 2 молекул оногдож, аэробын гликолизийн үед нэг молекулд аденозин трифосфатын 38 молекул оногддог тул энергийн гарц 19 дахин ихэснэ.

Усанд уусамтгай антиоксидант энергийн өндөр багтаамжтайн хувьд их хэмжээний электрон хавхнуудыг тавьдаг.

Олифены исэлдэн-нөхөн сэргээх чадвар – 680, харин коэнзим Q10-ынх 122 юм.

Спортод хэрэглэх үзүүлэлт: тэмцээний онцгой нөхцөлд булчингийн ажил хийх үед ажиллах чадварыг дээшлүүлэх; хүчилтөрөгч дутагдсан нөхцөлд эд эсийн хүчилтөрөгчийг хэмнэлттэй зарцуулах; архаг ядаргаанаас урьдчилан сэргийлэх, даван туулах; ачаалалд орсны дараа бие махбодын нөхөн сэргээгдэх байдлыг хурдасгах; захын цус урсалтыг сайжруулах.

6 – 8 цагийн дараа бие махбодаас ялгаран гарна.

Сөрөг нөлөөгүй. Ховор тохиолдолд дотор муухайрах, ам хатах шинж илэрнэ.

Олифен бусад бодисын (эм, аминдэм) шингэлтийг 25% сайжруулна.

Убихинон (кофермент Q-10, коэнзим Q10). Бие махбодод хүнсээр дамжин орох бөгөөд мөн бие махбодод уусдаг бодис юм. Энэ бодис үхрийн мах (ялангуяа зүрх, элэг, бөөр г.м. дотор эрхтэн), өөхлөг загас, бууцай, газрын самар, цельный зерно-нд агуулагддаг. Хэдийгээр коэнзим Q10 (CoQ-10)-ийг олон шинэ бүтээгдэхүүнээс илрүүлж болох ч бүтээгдэхүүнийг боловсруулах, бэлтгэх үед исэлдэлтээр амархан алга болдог тул тэр тогтвортой биш.

CoQ-10 митохондрийн электрон зөөвөрлөх амьсгалын хэлхээний ажилд оролцдог. Хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалан үүссэн эд эсийн гэмтлийг бууруулж, энергийг үүсгэврийг сайжруулах, физик ачаалал даах чадварыг дээшлүүлнэ. CoQ-10 нь антиоксидантын хувьд хөгшрөх явцыг удаашруулдаг (өөрийн электронуудыг өгч, чөлөөт радикалуудыг саармагжуулна). Дархлааны системийг сайжруулдаг.

Хэрэв бидний бие махбод В2, В3, В6, С аминдэмүүд, фолийн болон пантотены хүчлийг шаардлагатай хэмжээгээр авч чадаж байвал CoQ-10-ийг боловсруулж чадна. Эдгээр аминдэмийн аль нэг нь дутвал CoQ-10-н синтез дарангуйлагдана.

Хортой болон сөрөг нөлөөгүй.

CoQ-10-ийг өдөрт 30 – 100 мг тунгаар хэрэглэнэ.

Никотинамид. Никотины хүчлийн амид. Никотины хүчил НАД, НАДФ-ийн ферментийн урьдал бүлгийн хувьд, мөн устөрөгчийг зөөвөрлөгчийн хувьд эд эсийн амьсгалах явцад, өөх тос, нүүрстөрөгч, амин хүчлийн метаболизмд оролцдог.

Цитохром С (цито Мак). Эсийн амьсгалын гемопротеид, катализатор. Исэлдэх хариу үйлдлийг дэмждэг, ингэснээрээ эд эсэн дэхь солилцооны процессийг идэвхижүүлж, янз бүрийн эмгэг нөхцөлд эд эсийн хүчилтөрөгчийн дутагдлыг бууруулдаг. Венийн судсаар хийснээс хойш хэдэн минутын дараа үр нөлөө нь мэдэгдэх бөгөөд хэдэн цагаар удаан үргэлжилдэг.

Гаж нөлөө. Хэрэглэх үед харшлийн хариу урвал үзүүлж болно. Харшил амархан үзүүлдэг бол 1:10 эсвэл 0,1 мл-д шингэлсэн 0,5 – 1 мл цитохром С-г сорилийн журмаар арьсан доор тарьж туршина.

Реамберин. Энэхүү дуслын уусмал нь 6,0 г хлоридын натри, 3,0 г хлоридын кали, 0,12 г хлоридын магни, 15 г хувын хүчлийн натрийн давс, 1 литр хүртэл тарианы ус агуулсан хувын хүчлийн нэмэлттэй, сайн тэнцвэржүүлсэн полийоны уусмал юм.

Энэхүү бэлдмэл нь аэробын гликолизын нөхөн идэвхижлийг сайжруулах, Кребсийн цагираг дахь, мөн их энергийн бүрдэл нэгдлийн (АТФ ба креатин-фосфат) дотоод эсийн нөөцийн өсөлттэй митохондрийн амьсгалын хэлхээн дэхь исэлдэх явцын даралтын түвшинг бууруулах зэрэг эм судлалийн үндсэн үйлдэлтэй. Хувын хүчил (Натрийн сукцинат) нь клиникийн ангиллын дагуу антигипоксантад хамаарна. Энергийн солилцоонд оролцож, хувын хүчлийн давснууд исэлдэх явцыг хамгийн хэмнэлттэй зам руу чиглүүлнэ.

Реамберин липидийн хэт исэлдэлтийн явцын үргэлжлэх хугацааг багасгаж, элэгний эсэн дэхь гликогены нөөц шавхах явцыг саатуулах байдлаар элэг-хамгаалалтын нөлөө үзүүлдэг. Венийн судсаар тарьсаны дараах эхний минутанд цусан дахь бэлдмэлийн бөөгнөрөл хамгийн дээд түвшиндээ хүрсэн байдаг. 40 минутын дараа түүний бөөгнөрөл буурч суурь түвшинд очно.

Инозин (рибоксин). Инозин нь гипоксийн эсрэг, аримтмийн эсрэг болон анаболик нөлөөтэй. Кребсийн цагираг болон энергийн балансын ферментүүдийн идэвхижлийг дээшлүүлдэг. Зүрхний булчингийн бодисын солилцооны явцад эерэг нөлөө үзүүлж, агшилтын хүчийг ихэсгэж, зүрхний булчингийн сулралт (диастол)-ын үед түүнийг бүрэн сулруулна (эс сэрэх үед цитоплазмд орсон кальцийн ионуудыг холбодог). Ингэснээр агшилтын эзлэхүүн нэмэгдэж эд эсийн цусны эргэлт, ялангуяа титэм судасны цусны эргэлт сайжирна.

Хэрэглэх Заалт: Онцгой физик ачааллын үед зүрхний булчинд метаболик зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд, хүнд физик ачаалал үзүүлэх, зүрхний хэмнэл алдагдахад үүсдэг зүрхний булчингийн тэжээлийн дутагдлын үед, элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэнэ.

Гаж нөлөө: Хэрэглэх үед тахикарди (судасны цохилт олшрох), тулай өвчин хүндрэх, арьс загатнах, улайх, харшил үзүүлэх зэрэг нөлөө илэрч болзошгүй.

Актовегин (солкосерил). Биологийн гаралтай бэлдмэл. Глюкоз, хүчилтөрөгчийн зөөвөрлөлт болон хуримтлалыг ихэсгэх, дотоод эсийн ашиглалтын хүчийг нэмэгдүүлэх замаар эсийн бодисын солилцоог идэвхжүүлдэг. Тэжээлийг сайжруулж, нөхөн төлжилтийн явцыг дэмждэг.

Милдронат. Метаболизмийн явцыг сайжруулдаг. Ажиллах чадварыг дээшлүүлж, сэтгэл санаа, физик хэт хүчлэлийн хам шинжийг багасгадаг. Зүрх хамгаалах болон эсийн дархлааны системийг зохицуулах нөлөөтэй. Биеийн болон ургал мэдрэлийн системүүдийн үйл ажиллагааны зөрчлийг арилгана. Тус бэлдмэл нь чөлөөт карнитины агуулгыг багасгах, өөхний хүчлийн карнитинаас хамаарах исэлдэлтийг бууруулна.

Био-Боломж – 78%. Хэрэглэснээс хойш 1 – 2 цагийн дараа сийвэн дэхь хэмжээ хамгийн дээд цэгтээ хүрнэ. Хагас задралын үе: 3 – 6 цаг.

Бэлтгэл, тэмцээний ачааллын дараа; физик хэт хүчлэл, бэлтгэл хэтрүүлсэн үед нөхөн сэргээх зорилгоор ашиглана.

Ховор тохиолдолд арьс загатналт, ходоод гэдэсний хямрал, зүрхний цохилт олшрох (тахикарди), цочромтгой болох, артерийн даралтын өөрчлөлт ажиглагдана.

Тахикарди болон даралт буурсан үед болгоомжтой хэрэглэнэ.

Кавинтон (винпоцетин). Тархины цусны эргэлтийг, мөн тархины эд эс дэхь бодисын солилцоог сайжруулагч бэлдмэл. Глюкозын шингээлт болон бодисын солилцоог нэмэгдүүлж эд эсэд хүчилтөрөгч хүргэх явцыг сайжруулна. Цусны хэт зуурамтгай байдлыг бууруулж, бичил эргэлтийг сайжруулна. Глюкозын бодисын солилцоо энергийн хувьд илүү ашигтай аэробын чиглэл рүү шилжин ажилладаг. Мөн глюкозын хүчилтөрөгчийн оролцоогүй бодисын солилцоог дэмжинэ.

Заалт: Энэ бэлдмэлийг тархины цусны эргэлтийн хурц, архаг дутагдал (тэсвэр хатуужлын төрлийн спортод тохиолддог цусан хангамжийн түр зуурын дутагдлын үе)-д; бэртлийн дараах болон гипертензив энцефалопати (бэртэх аюултай спортын төрөл)-д; ой тогтоомж муудалтыг багасгахын тулд; толгой эргэж, толгой өвдөх үед; хөдөлгөөний хямралтай бол хэрэглэнэ.

Мөн С, Е аминдэм, адаптоген, ноотроп, литийн оксибутират, нимбэгийн болон фумарын хүчлүүд хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг үр нөлөөтэй байдаг.

Антигипоксантуудыг хавсарсан байдлаар хэрэглэхээр тэдгээрийн үйлдэл нэмэгддэг.

Хүснэгт 6

Хүчилтөрөгчийн эсрэг бэлдмэлүүдийг хавсарсан байдлаар хэрэглэх боломжууд

Бэлдмэл Хавсрах
I II III IV V
Олифен * * * * *
Актовегин *        
Коэнзим Q10       * *
Никотинамид   * *    
Цитохром С   *     *
Янтарын хүчил * * * * *

 

Хүчилтөрөгчийн шингэц багассан хүчилтөрөгчийн дутагдал/гипоксическая гипоксия/: уушигны цулцан, цус, эд эсэн дэхь хүчилтөрөгчийн парциаль даралт буурах үед үүснэ. Энэ нь ихэнх тохиолдолд гадаад амьсгалын систем хямрах үед (уушигны өвчин, бронх; амьсгалын булчингийн сулрал, диафрагм г.м.) эсвэл өндөр газар луу, уул өөд өгсөхөд ажиглагдана.

Амьсгалын булчингийн дасгал болон бие махбод дахь нүүрсхүчлийн хийн (СО2) тоо хэмжээ ихсэх байдалд тэсвэртэй байлгах дасгалыг амьсгалын багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгааар хийнэ.

Хүчилтөрөгчийн дутагдлын үе дэх дасгалыг бие даасан дасгал байдлаар (багаж тоног төхөөрөмж дээр), эсвэл үндсэн дасгалд нэмэлт байдлаар 1 – 3 мин зайтай (үндсэн дасгалын дараа) амьсгалаа түгжих цувралыг хийнэ. Энэ нь ууланд дасгал сургуулилалт хийхийн өмнөх тусгай бэлтгэлд хамаарна.

Өндөр зэрэглэлийн тамирчдыг тэмцээнд бэлтгэх системийг төгөлдөржүүлэхийн тулд хийсэн судалгаагаар уулын нөхцөлд бэлтгэл сургуулилалт хийх аргачилал нь спортын ажиллах чадварыг дээшлүүлэх нэмэлт хэрэгсэл болохыг тогтоосон.

Тамирчны уулан дахь бэлтгэл нь бие махбодын физиологийн тогтмол тодорхой хөдөлгөөнтэй байгааг харуулна.

Нөлөөлөх түвшингээр нь ангилбал:

нам уул – 1000-1400 м (далайн түвшнээс дээш);

дунд уул – 2500 м хүртэл;

өндөр уул – 4500 м хүртэл;

мөнх цастай уул – 4500 м дээш.

Ерөнхийдөө уулын нөхцлийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:

- өндөрлөг (тухайн уултай адил өндөртэй) газар тэмцээнд оролцох бол;

- янз бүрийн өндөрт явагдах цуврал тэмцээнд оролцох бол;

- тэгш газарт буух үеийн спортын амжилтыг дээшлүүлэх бол.

Ихэнх тохиолдолд уулын бэлтгэлийг дээр дурьдсаны сүүлчийн шалтгаанаас үүдэн хийдэг.

Нам уулын бэлтгэлийг тэгш газарт буцан очсоныхоо дараа хийхэд илүү үр нөлөөтэй байдаг. Хамгийн гол нь гипоксийн хүчин зүйлийн дасан зохицох байдлаас бус, харин тухайн өндөрлөгийн шинж чанарыг харуулсан уур амьсгалын цогц өөрчлөлтийн нөлөөтэй холбоотойгоор нам уулын бэлтгэлийг хийдэг.

Өндөр ууланд тамирчинд мэдэгдэхүйц буурсан агаарын даралт, хүчилтөрөгчийн парциаль даралтаас гадна чийгшлийн хүчээр буурсан температурын уналт нөлөөлнө.

Уулын бэлтгэлийн үр нөлөөг гаргахын тулд ерөнхийдөө дунд зэргийн өндөртэй уулыг сонгон бэлтгэл хийдэг.

Агаар мандлын хийн парциаль даралт өөрчлөгдсөнөөр тамирчны бие махбодын үйл ажиллагаанд тавигдах шаардлага нарийсдаг. Өндөр нэмэгдэх тусам агаарын даралт буурдаг ч агаар дахь хийн хувийн харьцаа хэвээр байсаар байдаг. Агаар 20,94% хүчилтөрөгч, 0,03% нүүрсхүчлийн хий, 78,08% азот, 0,94% аргон, 0,01% бусад хийг тогтмол агуулна. Хүчилтөрөгчийн молекулын үүсгэж буй даралт агаарын нягттай шууд холбоотой. Хүчилтөрөгчийн даралтын өөрчлөлт уушиг болон цус, цус болон эд эсийн хоорондын хүчилтөрөгчийн эргэлтэд шууд нөлөөлдөг.

Хүчилтөрөгчийн хамгийн их хэрэглээ бие махбодын түүнийг хүлээж авах, боловсруулах, ашиглах боломжид нийцэх ёстой. Цусан дахь хүчилтөрөгчийн нэвчилт нь уушигны цулцан дахь хүчилтөрөгчийн парциаль даралтаас хамаарна. Парциаль даралт нь өгсөх тусам буурч, цусан дахь оксигемоглобиныг багасгадаг. Далайн түвшинд оксигемоглобин 98% байдаг бол 400 м тутамд 1% унадаг.

Далайн түвшинд цус болон эд эсэн дэхь парциаль даралтын уналт – 74 мм м.у.б. (мөнгөн усны баганын) (артерийн цусан дахь парциаль даралтын уналт – 94 мм м.у.б., эд эсэн дэхь парциаль даралтын уналт – 20 мм м.у.б.). Энэ уналт нь эд эсийг хүчилтөрөгчөөр хангах үндсэн хүчин зүйл юм[2]. Ойролцоогоор 7000 м-т уналт үл мэдэгдэм болж эд эс бараг «амьсгалахаа» больдог. Жишээ нь 2400 м- ийн түвшинд цусан (артерийн) дахь хүчилтөрөгчийн парциаль даралт ойролцоогоор 60 мм м.у.б. байдаг бол харин энэ үед эсэд 20 мм м.у.б. байдаг. Зөрүү нь ердөө л 40 мм м.у.б., өөрөөр хэлбэл энэ өндөрлөгт эд эсийн хүчилтөрөгчөөр ханах байдал ойролцоогоор 50 хувь байна.

Хүчилтөрөгчийн парциаль даралт унахын хэрээр уушигны агааржуулалт дэмжигддэг. Энэ нь нүүрс хүчлийн хийн болон амьсгалын алкалоз хэт ялгарах шалтгаан болдог. Доод түвшинд биокарбонат ялгарч, үлдэнэ. Буферын агуулга буурч, цусны хүчил суурийн тэнцвэр дээшилнэ.

Өндөрлөг газарт булчингийн эсийн хүчилтөрөгч хүлээн авах чадвар буурдаг. Гэвч энэ нөхцөлд удаан хугацаагаар байсны дараа жаахан нэмэгддэг. Бие махбодод хэд хэдэн хамгаалалтын ээнэгшин-дасан зохицох хариу үйлдэл үүсдэг. Юун түрүүнд хүчилтөрөгчийн дутагдал нь хеморецепторыг сэргээдэг. Тэдгээрийн сэрэл нь амьсгал гүнзгийрүүлэх, хурдасгах дохио болдог. Цулцангийн гадаргуу ихсэнэ. Энэ нь гемоглобиныг хүчилтөрөгчөөр хурдан дүүрэхэд нөлөөлдөг. Өндөрлөг газарт хүчилсэн ажил хийх үед хүчилтөрөгчийн дутагдал нэмэгддэг тул эрчимтэй болон хангалттай хэмжээгээр[3] бэлтгэл сургуулилт хийхэд саад болдог (7-р хүснэгт).

Хүснэгт 7

Уулын бүс дэх бэлтгэлийн дэглэм

 

Нөхцөл Ачаалал
I шат Хурц – акклиматизация 1 долоо хоног Хүчилтөрөгчгүй орчинд дасах зохицуулга Ачаалал 60 -80 хувь
II шат Дасан зохицох үе 2-р долоо хоног Хүчилтөрөгчтэй болон хүчилтөрөгчгүй нөхцөлд гэсэн холимог дасгалууд эрчим өснө.
III-р шат Дасан зохицох 3-р долоо хоног Дасгалын эрчмийг хадгална. Цаг ихсэх тутам. Амралтын хооронд өгөгдөж буй дасгалуудын үед дасгалын эрчим байнга хадгалагдана.
Бүрэн дасан зохицох үе Бэлтгэлийн эрчимийг багасгана. Тэмцээний өмнөх амралт

 

Өндөрлөг газарт хүчилтөрөгчийн боломж хязгаарлагдмал байдаг тул тухайн өндөрлөг дээр гүйцэтгэх дурын ажлын ачаалалд сүүний хүчил боловсруулалт далайн түвшнийхээс илүү байдаг[4]. Өндөрлөг газарт эд эс хүчилтөрөгчөөр хязгаарлагдмал тэжээгддэг тул зүрх үүнийг нь нөхөхийн тулд үйл ажиллагаагаа нэмэгдүүлдэг. Ингэснээр зүрх судас болон төвийн мэдрэлийн систем хэт ачаалалд орох нөхцөл бий болно. Үүний дараа судсаар дүүрсэн эрхтэнүүд өвчилж эхэлнэ.

Эмээр засах үйл ажилалгааг бэлтгэл сургуулилт хийх газар очихоос 10 – 12 өдрийн өмнө эхлэх шаардлагатай. Төмөр, магнийн бэлдмэлийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэнэ. Дасан зохицох болон дархлал дэмжих бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Зүрх судасны талаас гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд цусны реологийн шинж чанар болон зүрхний булчингийн солилцооны явцыг сайжруулах бэлдмэлүүдийг хэрэглэнэ Анаболик бэлдмэлүүд болох калийн оротат, магнерот, трибулус, левзей, флавостен, мөн глюкоз, хүчилтөрөгчийн шингээлтийг сайжруулах хувийн хүчил, глютамины хүчил, коэнзим Q-10-ийг хэрэглэж болно. Ихэнх аминдэмийн хоногийн хэрэглээний хэмжээ өндөрлөг газарт 1,5 – 2 дахин өсдөг. Шингэн байдалтай нүүрс-ус буюу фруктоз, зөгийн балтай ундаа болон спортын ундаануудыг бэлтгэл сургуулилтын үеэр хэрэглэнэ.

Өндөрлөг газарт бэлтгэл сургуулилт хийх үеэрх эм зүйн дэмжлэг тухайн бэлтгэлийн үе шатанд нийцэх ёстой.

Хүснэгт 8

Өндөр уулын бүсэд болон нам дорд болох тэмцээний үеийн эмийн зохицуулга

  Өндөр уулын бүсэд гарахаас өмнөх өдрүүд Өндөр уулын бүсэд Өндөр уулын бүсээс буусаны дараах нам доор газарт тэмцээн явагдах өдрүүд
  10-12 3-5 Бүх цаг хугацаанд 1-7 7-12
Олон төрөлт амин дэм * * * * *
Төмрийн бэлдмэл *        
Дасан зохицуулах бэлдмэл   * * * *
Дархлаа тохируулах бэлдмэл *        
Ноотроп     * *  
Нүүрус     *    
Амин дэм Е *     *  
Магнерот     *    
Инозин     *    
Лецитин     * * *
Стимол     *    
Судсанд нөлөөлөх бэлдмэл*     * *  

* Цусны жижиг урсгалыг сайжруулах бэлдмэл

 

Хүснэгт 9

Өндөр уулын бүс дэх бэлтгэл болон өндөр уулын бүс дэх тэмцээний үед хэрэглэгдэх эмийн бэлдмэлүүд

  Өндөр уулын бүсэд гарахаас өмнөх өдрүүд Өндөр уулын бүсэд Өндөр уулын бүсэд явагдах тэмцээний үед
  10-12 3-5 Бүх цаг хугацаанд Бүх цаг хугацаанд
Олон төрөлт амин дэм * * * *
Төмрийн бэлдмэл *   *  
Дасан зохицуулах бэлдмэл   * * *
Дархлаа тохируулах бэлдмэл * * *  
Ноотроп     * *
Нүүрус     * *
Амин дэм Е *     *
Магнерот     *  
Инозин     * *
Лецитин     *  
Стимол     * *

Нам газарт буусны дараах эмийн тохируулга нь тамирчны үйл ажиллагааны боломжийг дээшлүүлэхэд, мөн дахин дасан зохицох явцыг тасалдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байх ёстой. Цусны бичил эргэлт, реологийн шинж чанарыг сайжруулах бэлдмэлүүдийг үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай. Дасан зохицуулах бэлдмэлүүдийг өндөрлөг газар ашиглаж байсан тунгаас нь тал хэмжээгээр хэрэглэнэ. Аминдэмжүүлэлтийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Ингэхийн тулд эритроцитийн хурдан эвдрэх байдлыг урьдчилан зогсоох антиоксидант шинж чанартай Е аминдэмд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Зүрх, элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай.

Нам газарт эргэн бууж ирсний дараах эхний 7 хоногт («хурц үе») дахин дасан зохицох үйл явц явагдана. Энэ үед спортын үр дүн муудаж, өвчин үүсэх эрсдэлтэй (ялангуяа 3, 4-р өдөр) байдаг. Үүний дараа ажиллах чадвар өсөх байдал ажиглагдана. Үр дүнгийн оргил үе нь 18 – 30 өдрүүд байж болно (10-р хүснэгт).

Хүснэгт 10

Өндөр уулын бүсийн дараах дахин зохицох

Дасан зохицол Бэлтгэлийн дэглэм Тэмцээн
7-10 хоног Дахин дасан зохицох хурц үе Зөөлөн Тэмцээн байхгүй
Дасан зохицох хэт ээнэгших үе Бүрэн эзэлхүүн Тэмцээнийг төлөвлөлтийн дагуу

 

Өндөрлөг газарт дасгал сургуулилт хийж байгаагүй залуу тамирчид дасан зохицох явцын бэлтгэл сургуулилтын ачаалалд хэт мэдрэмтгий байдаг учраас тэдний «хурц» уур амьсгалд дасан зохицох байдлын хугацаа уртасдаг. Дасан зохицох чадварт тамирчны өндөрлөг газарт урьд нь бэлтгэл сургуулилт хийж байсан байдал, мөн тамирчны бэлтгэлийн түвшин сайнаар нөлөөлдөг.

Гемийн(гемоглобин) хүчилтөрөгчийн дутагдал. Эритроцит дахь гемоглобин (Hb) нь хүчилтөрөгч хүргэх, эд эсээс нүүрсхүчлийн хийг гаргах хэрэгсэл юм. Цусны хүчилтөрөгчийн агууламжийг гемоглобины түвшинг ихэсгэх байдлаар нэмэгдүүлнэ. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдлыг тохируулах нэг арга юм. Гемо ба глобиноос бүрдэх гемоглобин нь пластик материал байдлаар үүсэхийн тулд төмөр, аминхүчил, аминдэм (цианкобаломин, фолийн хүчил г.м.) шаарддаг.

Төмөр, гемоглобиноос гадна булчингийн ширхэгийн миоглобинд байдаг бөгөөд хурдасгуур байдлаар биохимийн олонхи урвалд оролцдог.

Бие махбодод дараах тохиолдолд төмөр дутагдана. Үүнд: хоногийн хүнсний хэрэглээнд төмөр дутагдах; төмрийн шингэлт алдагдах; хөлс, шээсээр төмрийг их хэмжээгээр алдах; булчингийн ажлын гипертрофид зориулан уураг, төмрийг дахин хуваарилах; тамирчин эмэгтэйчүүд гемоглобиныг физиологийн үйл ажиллагаагаар алдах зэрэг тохиолдлууд орно.

Үүнээс гадна эргэлдэх сийвэнгийн хэмжээ ихсэх тусам, өөрөөр хэлбэл эргэлдэх сийвэнг их хэмжээгээр үржүүлэх тусам цусан дахь гемоглобины төвшөрүүлэг харьцангуй буурах боломжтой.

Тамирчны бие махбод дахь төмрийн нөөц барагдвал дараах байдалд хүргэнэ. Үүнд:

а) биеийн ажиллах чадвар дараах зүйлсээс шалтгаалан буурна.

- бие махбодын хийн солилцоо өөрчлөгдөх (хүчилтөрөгч, нүүрс хүчил),

- сүүн хүчлийн хуримтлал;

б) бэлтгэлийн ачаалал хэтрэх.

Мөчлөгт спортын төрөлд гемоглобины хяналтыг сар бүр хийх шаардлагатай. Төмрийн далд дутагдлыг илрүүлэхийн тулд судалгааны гүнзгийрүүлсэн аргыг хэрэглэнэ.

Төмрийн дутагдлыг илрүүлсний дараа шууд тохируулгыг хийж эхэлнэ. Үүнд:

1) цус, эд эсэн дэхь төмрийн дутагдлыг бэлдмэлээр нөхөх;

2) эритроцит, мөн бусад эсэн дэхь бодисын солилцоог сэргээх;

3) төмрийн дутагдлын эх үндэс болсон шалтгааныг тохируулах.

Тухайн арга хэмжээг тамирчны байдал ердийн хэмжээндээ ортол, мөн аминдэм, ургамлын гаралтай анаболик бэлдмэл, антиоксидантын тусламжтайгаар гемоглобин (хамгийн багадаа 140 г/л)-г, «нөөцийн төмрийг» (ферритиний түвшинд) бүрэн сэргэтэл явуулна.

Тамирчны тэмцээнд бэлтгэх эхний мөчлөгт төмрийн хангалттай нөөцийг үүсгэх зориулалттай хэд хэдэн курсыг хийх шаардлагатай. Эмэгтэйчүүдэд үндсэн урьдчилан сэргийлэх курсыг улирлын туршид хийнэ.

Төмрөөс гадна төмрийн шингээлтийг сайжруулсан эрдэс бодистой бэлдмэлийг хэрэглэнэ. Үүнд:

Актиферрин, конферон, сорбифер дурулес, тотема, фенюльс, ферретаб, феррокаль, ферроплекс, феррофольгамм цус багадалтын эсрэг идэвхижилтэй бэлдмэлүүд юм. Ферроградумет, тардиферон, ферроград 500 нь уртасгасан үйлчилгээтэй бэлдмэлүүд юм.

Тотема. Глюконат байдалтай төмөр, марганец, зөгийн бал зэрэг бичил элементүүд агуулах холимог бэлдмэл.

Бэлдмэлийн агуулгад орох төмөр бие махбод дахь энэхүү элементийн дутагдлыг хурдан нөхөж, эритропоэзийг дэмжинэ. Бэлдмэлийн курсын дараа цус багадалтын клиникийн (доройтол, ядаргаа, тахикарди) болон лабораторийн хам шинжийн өөрчлөлт тогтмол засралд орно. Марганец, зөгийн бал нь бие махбодын үндсэн исэлдэлтийн нөхөн сэргээх үйл явцад оролцох ферментийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Хэрэглэх Заалт: физик ачааллын үед төмөрийн хэрэгцээ ихсэх, хоолоор дамжуулан орох төмөр хангалттгүй байх, таатай бус нөхцөлд бэлтгэл, тэмцээнд оролцон төмөр хэтэрхий алдах, хэт эрсдэлтэй бүлгийн тамирчны төмрийн дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлэх, төмрийн дутагдлын цус багадалтын эмчилгээ хийх.

Ампулын агуулгадахууныг усанд (чихэртэй эсвэл чихэргүй) эсвэл спирт агуулаагүй бусад уух шингэнд уусгана. Бэлдмэлийг өлөн байдлаар хэрэглэвэл тохиромжтой. Эмчилгээний явцад бэлдмэл хэрэглэх хугацаа, тунлах горимыг өвчтөний хувийн онцлог шинж чанараас (ходоод гэдэсний замын талаас гаж нөлөө үзүүлбэл) хамаарч тохируулна.

Урьдчилан сэргийлэх зорилгоор 1 – 3 сарын турш өдөрт 50 мг ердийн төмөр хэрэглэнэ.

Насанд хүрэгсэд цус багадалтыг эмчлэх зорилгоор хоногт 100 – 200 мг ердийн төмөр хэрэглэнэ. Эмчилгээний хугацаа гемоглобины анхны түвшингээс хамаарч 1 – 2 сар байдаг. Шаардлагатай тохиолдолд бэлдмэлийг арай илүү урт хугацаагаар хэрэглэж болно.

Цайг хэтрүүлэн хэрэглэх ньтөмрийн шимэгдэлтийг удаашруулдаг болох нь тогтоогдсон. Бэлдмэлийг курсээр хэрэглэх үед баас хар өнгөтэй болдог.

Лабораторийн үзүүлэлтийн хяналт: гемоглобины түвшин, эритроцитийн тоо хэмжээ, өнгө илтгэгчийн үзүүлэлт, эритроцитийн дундаж хэмжээ, цусны ийлдэс дэхь төмрийн агуулга.

Биеийн хүчний ачаалалд цусны дасан зохицох үйл явц алдагдахад үүнийг дагаад дотор эрхтэний талаас зовиур, үйл ажиллагааны хямрал илэрдэг (висцеропати). Үүнд: зүрхний булчингийн дахин туйлшрах явцын алдагдал, цөс хөөх замын цөс зогсонгиших, хоргүй билирубины хэмжээ хэт ихсэх, гиперферментеми, чих хамар хоолойн өвчин.

Төмрийн дутагдлаас шалтгаалан үүссэн висцеропатийг эссенциал фосфолипидууд, хүчилтөрөгч хэмнэх метаболик бэлдмэл (милдронат, предуктал), төмрийн бэлдмэл болон антиоксидантын хэрэглээнд тулгуурласан мембран тогтворжуулагч зэргийг хамтад нь хэрэглэх замаар хэрэглэдэг. Хэрэглээний хугацаа гемоглобины анхны түвшнээс хамаарч 1 – 2 сар байдаг.

Төмрийн дутагдал өөрчлөгдөлгүй хэвээр байсаар байвал тухайн бэлдмэлүүдийг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

Улаан эсийн үзүүлэлт өөрчлөгдөхгүй хадгалагдах нь хүчилтөрөгч тээвэрлэх систем оновчтой үйл ажиллагаатай байсныг батална.

Улаан эсийн үзүүлэлтийг гемоглобины түвшин, эритроцитийн тоо хэмжээ, ретикулоцит, гематокрит, ийлдсийн төмөр, мөн эритроцитийн насанд тулгуурлан судална.

Эритроцитүүд бол эсийн нэг төрлийн бус масс юм. Эритроцитүүд янз бүрийн байдалтай эсүүд зохицон нийлэх популяцийн системийг үүсгэдэг. Эдгээр нь өөрсдөд нь байгаа гемоглобины хэмжээ (эзлэхүүн), тоо хэмжээ, мембраны бат бөх чанарыг тодорхойлдог. Эритроцитүүд өөрсдийн үйл ажиллагааны боломжийг барсны дараа эсвэл гэмтээгч эмгэг төрөгчийн хүчин зүйлийн үр дүнд эритроцитүүд эвдэрч, улмаар ашиглагдахаа больдог.

Эритроцитийн амьдрах хугацаа хүчилтөрөгчтэй харьцах гемоглобины тоо, эритроцитийн хальсны бат бөх чанараас хамаарч дунджаар 110 – 120 хоног байна.

Биеийн хүчний ачааллын нөлөөнөөс хамаарч эритроцитийн нас хөгшрөх тал руугаа, мөн залуужих тал руугаа ч хандаж болно.

Стандарт аргачиллын дагуу эритроцитийг үйл ажиллагааны байдлаар нь, гадаад гэмтээгч хүчин зүйлийг тэсвэрлэх чадвараар нь гурван бүлэгт хуваадаг. Эдгээрийг боловсрох түвшнийх нь дагуу эритроцитийн гурван насны бүлэг ч гэж нэрлэдэг. Үүнд:

Залуу (идэр) эритроцитүүд: 28 – 30 хоногийн настай. Нормын агуулга: 20 – 25%. Онцгой тэсвэртэй эритроцитийн бүлэг.

Хөгшин эритроцитүүд: 30 – 90 хоногийн настай. Нормын агуулга: бүх эсийн 45 – 55%. Энэ шатандаа эритроцит амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрөөдөг. Боловсорсон эритроцитүүд хүчилтөрөгчийн тээвэрлэлт болон солилцоонд хамгийн их оролцдог.

90 хоногоос дээш настай (20 – 25%) эритроцитүүд нь бага тэсвэртэй эритроцитийн бүлэгт багтана.

Биеийн хүчний ачааллын нөлөөнд эритрограммын шинж чанартай өөрчлөлт явагддаг (бүлгүүдийн дагуу хамгийн дээд шилжилт байдлаар).

Эритроцитийн дээд физиологийн хувьд хөгшрөн өөрчлөгдөх нь бие махбодийн ядаргаа, эритроцитийн төлжилтийн ядраагч явцтай холбоотой.

Эритрограммын максимум цусны эритроцитын бүрэлдэхүүний залуужилт тал руу хандан өөрчлөгдөх (эритропоэзын процессыг дэмжсэнтэй холбоотой) нь бэлтгэл сургуулилтын ачаалал тохирсныг харуулна.

Эритроцитын мембраны тэсвэр буурснаар хөгшин эритроцитийн тоо хэмжээ эрс буурдаг. Энэ нь физик ачаалал тамирчны бие махбодын үйл ажиллагааны байдалд нийцэхгүй байгааг илтгэнэ.

Цусны урсгалд эрс ялгарах шинж чанартай янз бүрийн бүлгийн эритроцитүүд (эритрограмм дээр илэрнэ) байвал энэ нь цусны системийн тэнцвэрт байдал эрс алдагдсаныг харуулна (хэт бэлтгэл хийхэд тохиолдоно).

Физик ачаалалд үзүүлэх хамгийн зохистой хариу үйлдэл нь бүх насны эритроцитүүдийн тоо хэмжээний ердийн зохицолт (хөдөлгөөнгүй) эсвэл цусны эритроцитарын бүрэлдэхүүний тодорхой хэмжээний залуужилт юм.

Бэлтгэл сургуулилтын тодорхой «улирлын» хугацаанд эритроцитын хөгшрөлт эсвэл залуужилтын аль нэгийг түлхүү үзүүлдэг хувийн онцлог байдаг.

Цусан дахь эритроцитийн тоо хэмжээ, мөн түүний гемоглобины агуулга спорт, спортын зэрэглэл (спортын амжилт), бэлтгэлжилтийн түвшин, оршин суух газар, тамирчны хүйснээс хамаарна (Макарова Г.А., 1990).

Улаан цусны нөөцийн тооцоо тамирчныг илүү урт, эрчимтэй ачаалалд тамирчны бие махбодыг дасан зохицуулахад, мөн хүчилтөрөгч зөөвөрлөлтийн бүх системийн үйл ажиллагааг оновчтой дэмжихэд туслана.

Бие махбод дахь хүчиллэг үндсэн байдал,



Поделиться:


Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 169; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы!

infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 3.140.185.170 (0.126 с.)