Булчингийн энерги хангамжийн бууралт 


Мы поможем в написании ваших работ!



ЗНАЕТЕ ЛИ ВЫ?

Булчингийн энерги хангамжийн бууралт



Шалтгаан:

- фосфокреатин, глюкоз, гликоген, липид, амин хүчлийн дутагдал;

- энерги хангамжийн процесс дахь липид, протеины дутагдал;

- АТФ үүсгэх үр бүтээмжгүй динамик.

Үр дагавар:

Булчингийн агшилт буурснаар ажиллах хүчин чадал багасна.

Илрүүлэлт ба хяналт:

- үндсэн солилцоог тодорхойлох;

- гликемикийн индексийн тодорхойлох;

- уургийн болон амин хүчлийн, өөх тосны солилцоо- өндөр ба бага нягтралтай липопротеидийг тодорхойлох (ЛПВП, ЛПНП), креатинфосфатын биохимийн судалгаа;

- Зүрхний цахилгаан бичлэг

Тохируулга:

- фосфокреатин, нүүрс ус, липид хэрэглэх;

- нүүрс усны хангалыг сайжруулах;

- энергизатор, энерги хангамжийг нэмэгдүүлэх;

- антигипоксантууд хэрэглэх. (Хүчилтөрөгчгүй болгохын эсрэг эмүүд)

Энерги хангамжийн тохируулга

Бие махбодод макроэрги, фосфо-креатин, глюкоз, гликоген, липид, амин хүчил дутагдах; энерги хангамжийн процесст липидууд, протеинууд хангалтгүй татагдах; АТФ үүсгэх динамик үр бүтээмжгүй байх зэрэг нь булчингийн энерги хангамж буурахад нөлөөлнө. Булчингийн агшилт буурснаар ажиллах хүчин чадал багасана.

Хүснэгт 1

Бэлтгэл дасгалын үед энерги хангалтын механизм, судасны цохилт биохимийн үзүүлэлтийн хамаарал

Фарфель В.С. (1945), Петрович Г.П. (1990)

Энерги үүсэх механизм Ажил Энерги үүсэлтийн Судасны цохилт Биохими Лактат ммоль/л
Фосфаген % Нүүрс ус % Өөх тос %
Босгоос доош Үл ялиг 10-15 Min     104-120 (18-20) Глюкоз ® CO2+H2O Гликолиз Липолиз Глюконеогенез -
Хүчилтөрөгчийн солилцооны босго 10-15 85-90 126-132 (21-22) Гликолиз Глюкоз ® CO2+H2O Липолиз 1-2
Хүчилтөрөгчгүй солилцооны босго     138-144 (23-24) Глюкоз ® CO2+H2O Липолиз 2-3
Хүчилтөрөгчгүй солилцооны босго Дунд Тохирсон ажил     150-162 (25-27) Глюкоз ® пируват ® лактат 3-5
Хүчилтөрөгчийн дээд хэрэглээ Их     168-180 (28-30) Глюкоз ® пируват ® лактат® CO2+H2O 6-8
Гликолиз хүчин чадал Дэд маш их     (30) Глюкоз ® пируват ® лактат 6-12
Гликолиз эзэлхүүн Дээд их Мах 95-97 3-5 186-192 (31-32) Глюкоз ® пируват ® лактат 10-18
Креатинфосфат - - 186-192 түүнээс дээш КРФ+АДФ®АТФ+Кр+Н3PO4 -

Хүснэгт 2

Бэлтгэл сургуулилтын дараах тамирчдын бие махбод дахь биохимийн өөрчлөлт эргэж хэвийн байдалдаа орох хугацаа

 

Үйл явц Хугацаа
Бие махбодийн хүчилтөрөгчийн нөөц сэргэх 10-15 сек
Булчинд лактат аэроб нөөц сэргэх 2-5 мин
О2 алактат 3-5 мин
Сүүний хүчил судаснаас зайлуулагдах 0.5-1.5 цаг
Эдээс сүүний хүчил зайлуулагдах 12-36 цаг
Булчингийн дотор гликогены нөөц эргэн нийлэгжих 12-48 цаг
Элгэнд гликогены нөөц сэргэх 12-48 цаг
Уураг фермент нийлэгжилт ихсэх 12-72 цаг

 

Хүснэгт 3

Янз бүрийн чиглэлтэй физик ажиллах чадварт нөлөөлөх эмийн дэмжлэг

 

Эм зүйн хэсэг Бодисын солилцоо
Хүчилтөрөгчтэй солилцооны зааг Хүчилтөрөгчгүй солилцооны зааг 1 Сүүний хүчил 2-3 ммоль/л Хүчилтөрөгчгүй солилцооны зааг 2 Сүүний хүчил 3-5ммоль/л Хүчилтөрөгчийн дээд хэрэглээ 6-8ммоль/л Гликолиз буюу хүчилтөрөгчгүй солилцоо Сүүний хүчил 6-18 ммоль/л буюу түүнээс дээш
Дасан зохицлыг сайжруулах   + + + +
Амин хүчил + +     +
Цус багадалтын эсрэг бэлдмэл + + + +  
Хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг бэлдмэл     + + +
Антиоксидант     + + +
Амин дэм, амин дэмийн нэгдэл + + + + +
Сүүний хүчил – ацидоз засагчид         +
Мочевины түвшин тохируулагчид       + +
Коферментүүд + + + + +
Фосфатууд     + + +
Эрдэс давс + + + + +
Полиэнзимүүд     + + +
Ноотроп бэлдмэлүүд       + +
Нүүрс усны солилцоог дэмжигчид   + + + +
Өөх тосны солилцоог дэмжигчид + +      
Цусны эргэлтийг зохицуулагчид + + + + +
Мэдрэл сэтгэхүйн зохицуулагчид + +   + +

 

Фосфагенууд (макроэрги)

Нийлэгжилт болон эргэн нийлэгжилтийн явцын энерги хангамжийн хүчилтөрөгч (алактат, лактат)-гүй хувилбаруудын үед ажиллах бие махбод нь АТФ[1] байдалтай энергийг авах дараах замыг ашигладаг. Үүнд:

 

Креатинфосфат + АДФ «креатин + АТФ

Фосфат + АДФ + чөлөөт энерги «АТФ

2АДФ «АМФ + АТФ

Фосфат + АДФ + глюкоз (гликоген) «АТФ + лактат

 

АТФ-ын ресинтезын креатинкиназны зам хамгийн үр бүтээмжтэй байдаг.

 

Креатинфосфат + АМФ ® АДФ + креатин

Креатинфосфат + АДФ ® АТФ + креатин

 

Креатин (метилгуанидинуксусын хүчил) гэдэг нь байгалийн гаралтай бодис бөгөөд бие мах бодьд аргинин, глицин, метионин зэрэг амин хүчлийг нийлэгжүүлдэг.

Хүчилтөрөгчийн оролцоогүй нөхцөлд сүүний хүчилгүй замын дагуу энерги боловсруулах үед фосфокреатин нь булчингийн агшилтын энергийн эх үүсвэрийн хувьд гол үүргийг гүйцэтгэнэ. Булчингийн эс дэхь түүний нөөц ажлын горимд физик ачааллын үргэлжлэх хугацаа ба эрчмийг хязгаарладаг.

Фосфокреатин, моногидратын креатины нэмэлт хэрэглээ хурд-хүчний ажлын үргэлжлэх хугацааг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Физик ачааллын дараа бие махбод креатиныг онцгойлон идэвхитэйгээр нөөцөлдөг. Эс креатины дутагдалд орвол тамирчин креатиныг хэрэглэнэ. (Хүснэгт 4, 5).

Хүснэгт 4.

Фосфатын хэрэглээ /макроэрг бэлдмэлүүд/

Спортын төрөл Бэлтгэлийн үе шат
Бэлтгэлийн Суурь Тусгай бэлтгэл Тэмцээний өмнөх үе Тэмцээний үе Сэргээлтийн үе
Мөчлөгт төрөл   +   + + +
Хурд хүчний     + + + +
Ганцаарчилсан     +   +  
Тэнцвэрийн     +   +  
Спорт тоглоом +       +  

Хүснэгт 5.

Өндөр энергит бэлдмэл /макроэрг/

 

Бэлдмэл Хоногийн тун Курс
Насанд хүрэгчид Залуучууд
Неотон фосфокреатин 15кг тутамд 1 гр - Нэг удаа эсвэл 1 курс
15%-ийн Димефосфон Хоолны халбагаар өдөрт 3 удаа (30 мг/кг) 30мг/кг 3-4 долоо хоног
Езофосфина 20 кг тутамд 1гр - Нэг удаа
Кальциглицерофосфат 0.5г өдөрт 3 удаа адил 3-4 долоо хоног
Креатинмоногидрат 5-10г 3-5г 2-4 долоо хоног
Фосфоген 0.5г-аар өдөрт 3 удаа - 2-3 долоо хоног

 

 

Неотон (фосфокреатин) нь актомиозин бэлэн энергээр багасах үед хэрэглэнэ.

Фосфокреатин (ФК) нь энергийн нөөцөд эерэгээр нөлөөлөх замаар метаболик стресс тайлахад тусалж, бие махбодод физик ачааллыг сайн даахад нөлөөлнө.

Неотоныг судсанд нэг удаа дуслаар тарьж хэрэглэхэд 1-5 минутын дотор цусан дахь неотоны агууламж хамгийн дээд түвшиндээ хүрнэ.

Гаднаас оруулсан ФК-ын мэдэгдэхүйц хэсгийг янз бүрийн эрхтэний эсүүд шууд ашигладаг. Цус болон эд эс дэхь гадны ФК-ыг хуваарилах шинжилгээ (Сакс В.А., Струмия Э., Перепеч Н.Б.)-гээр тухайн нэгдэл нь араг ясны булчин, зүрхний булчин, тархи – эд эсэд (дотоод эсийн ФК функцийн гол үүргийг гүйцэтгэдэг) өвөрмөцөөр хуримтлагддагийг харуулсан. Ийм учраас цус багадалтын үеэр гадаад ФК өөрийн үйл ажиллагааг хурдан алддаг эд эсэд илүү ихээр хуримтдлагддаг.

ФК-ыг бие махбодаас гаргах явцыг хоёр хэсэгт хуваадаг. ФК-ыг хагас гаргах эхний хэсэг (хурдан) 30-35 мин үргэлжилнэ. Харин хоёрдугаар хэсэг (удаан) хэдэн цагаар үргэлжилдэг. ФК-ыг хийсний хойших 30 минутын дараа шээсэн дэхь түүний төвшрүүлэг ихсэж эхлэн, 60 минутын дараа хамгийн дээд цэгтээ хүрнэ.

Хэрэглэх заалт. Зүрхний булчин дахь метаболик алдагдлын үед; хэт хүчлэлтийн хам шинжийн хөгжлийг анхааруулахын тулд, хүчилтөрөгч дутагдсан нөхцөлд удаан хугацааны физик ачааллын үед; энэ өдрийн дараачийн гараанд бэлтгэх, мөн тусгай ажиллах чадварын хүчин чадлыг ихэсгэхийн тулд гарааны дараах ажиллах чадварыг нөхөн сэргээх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Димефосфон – эд эсийн амьсгалын хүчийг нэмэгдүүлэх, эсийн мембраны байдлыг тогтворжуулах чадвартай фосфор-органик нэгдэл юм. Димефосфон липидийн хэт ислийн явцыг хэвийн болгох үйлчлэл үзүүлдгийг клиникийн практик батласан. Димефосфоны пируваткарбоксилазыг идэвхижүүлэх нөлөөний үр дүнд сүүний хүчил (La) болон пируват хоорондын тэнцвэрт байдал пируватад давуу байдлаар холигдох бөгөөд энэ үед Кребсийн цагираг дэхь пируват боловсруулалт улам сайжирч, аденозин трифосфатын бүлгийг ихэсгэж, аденозин трифосфат болон аденозин монофосфатын (АМФ) харьцаа өснө.

Фосфаден (Аденозин монофосфат) - АМФ нь исэлдэлт - нөхөн сэргээлтийн явцыг зохицуулагч коферментын бүрэлдэхүүнд багтана. Мөн порфирины био-нийлэгжилтийг хэвийн болгох явцад оролцоно. Судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Антиагрегант шинж чанартай.

Хэрэглэх Заалт. Энергийн эх үүсвэрийн хувьд хурд - хүчний спортын төрөлд (шахмал – дотор, динатрийн давсны уусмал – булчинд) хэрэглэнэ.

Гаж нөлөө. Их тунгаар хэрэглэсний дараа дотор муухайрах, толгой эргэх, тахикарди (судасны цохилт олшрох), харшлын хариу үйлдэл илэрч магадгүй. Энэ тохиолдолд тунг багасгах, эсвэл тус бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.

Езафосфин (esafosfina). 10 мл уусгагчид 0,5 г (0,375 г); 50 мл уусгагчид 5 г (3,75 г); 100 мл уусгагчид 10 г (7,5 г) байхаар тооцож савлагдсан. Хурд нь минутанд 10 мл-аас илүүгүй байхаар тооцож судсаар тарина.

Гаж нөлөө. Харшлын хариу урвал үзүүлж; тодорхой хэсгийн арьсан доорхи эдэд сөрөг нөлөө үүсгэж болно. Бөөрний дутагдал, фосфатеми, фруктозд хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.

Креатин моногидрат (креатин) -ыг хоногт 1 – 5 г-аар хэрэглэнэ. Креатин моногидратыг капсул байдлаар эсвэл нунтаг бэлдмэлийг нүүрс-усны шингэнд (усанд муу уусдаг тул) уусган хэрэглэвэл тохиромжтой. Үүнээс гадна глюкоз креатиныг эсэд хүргэх дамжуулагч болдог.

Гаж нөлөө. “Хувийн тунг” хэтрүүлбэл булчин-үеийн мэдрэмжийг сөргөөр өөрчилж болно. Учир нь бэлдмэл биед усыг хуримтлуулдаг.

 

Дараах бэлдмэлүүд бага үр нөлөөтэй тул спортын практикт хэрэглэдэггүй. Үүнд: аденозин дифосфат, аденозин трифосфат, миотрифос, фитин.

 



Поделиться:


Последнее изменение этой страницы: 2017-01-19; просмотров: 323; Нарушение авторского права страницы; Мы поможем в написании вашей работы!

infopedia.su Все материалы представленные на сайте исключительно с целью ознакомления читателями и не преследуют коммерческих целей или нарушение авторских прав. Обратная связь - 3.138.105.124 (0.016 с.)